2019 онд “Эдийн засаг” хөтөлбөрийг сонгох төлөвлөгөөтэй байгаа 1-р курсын оюутнуудын анхааралд

“Эдийн засаг” бакалаврын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд 2017 онд хийсэн өөрчлөлтийн дагуу элсэн суралцах оюутнууд“Математик 1а, 1б, 1в” хичээлүүдийн аль нэгийг, “Микроэкономиксийн Үндэс (ECON101)” болон “Макроэкономиксийн Үндэс (ECON102)” хичээлүүдийг Ерөнхий эрдмийн хичээлээр зайлшгүй сонгон судалсан байхыг шаардах болсныг мэдэгдэж байна. Иймээс, 2018-2019 оны хичээлийн жилийн Хаврын улирлын хичээл сонголтондоо энэ тусгай шаардлагыг харгалзан үзэхийг анхааруулж байна.