Монголбанкны дэд ерөнхийлөгч лекц уншлаа

Эдийн засаг, санхүүгийн чиглэлийн судалгаа, сургалтыг дэмжих “Тинк-банк” хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэхүү хөтөлбөрийн дагуу Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухаан сургуулийн Эдийн засгийн тэнхимийн бакалаврын 3, 4-р түвшний оюутнууд, магистрын оюутнуудтай уулзалт хийж  “Валютын захын нөхцөл байдал, Төв банкны оролцоо” сэдвээр лекц уншлаа.

Зургыг Монголбанкны сошиал хуудаснаас авлаа.