Соёлмаа, Алтанцэцэг, Баярмаа багш нартаа халуун баяр хүргэе!

“Эрэлтэд суурилсан мэргэжил олгох түр сургалтын хөтөлбөрүүд: Монголд хийсэн туршилтын үн дүн” сэдэвт судалгааны ажил нь World Bank Economic Reviewд нийтлэгджээ. World Bank Economic Review нь Дэлхийн Банкны эрдэм шинжилгээний үндсэн, хөгжлийн эдийн засгийн салбар ухааны тэргүүлэх сэтгүүлүүдийн нэг юм.

Энэхүү судалгаа нь эдийн засгийн топ-35 сэтгүүлд суурилсан чансааны жагсаалт дахь МУИС-ийн байр суурийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм. Сүүлийн 5 жилийн үзүүлэлтээрээ бид Дэлхийн 30 мянга гаруй их сургуулиас импакт факторт суурилсан чансаагаар 856–д, Азидаа 140–д, өгүүллийн нөлөөллийн оноогоор Дэлхийд 815–д, Азид 132–рт эрэмбэлэгдэж байна .