МУИС-ИЙН ШУС-ИЙН ХИМИЙН ТЭНХИМИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СЕМИНАР

Сургалтын хугацаа: 2017.12.22

Сургалтын зорилго: Хичээлийн суралцахуйн үр дүн, үнэлгээний шалгуурын нийцлийг тогтоох

Сургалтын бүтээгдэхүүн:

  1. Хичээлийн суралцахуйн үр дүнд задлан шинжилгээ хийж сайжруулах арга замаа мэддэг болно.
  2. Суралцахуйн үр дүн, түвшин, үнэлгээний шалгуурын нийцлийг тодорхойлдог болно.
  3. Үнэлгээний шалгуурын стандартыг боловсруулж оюутныг дүгнэхэд хэрэглэж болохыг ойлгоно.

    Сургалтын хэрэглэгдэхүүн: сургалтын тараах материал, хичээлийн хөтөлбөр, лекц, семинар, лабораторийн хичээлийн материал

    Сургалтыг удирдан явуулах багш: доктор Д.Сарангэрэл

    СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР

Үйл ажиллагаа Хугацаа
1. Нээлт. Сургалтын зорилго, зориулалт 09:00 – 09:10
2. Дадлага ажил 1. Суралцахуйн үр дүнг бид түвшнээр тодорхойлж чадаж байна уу? 09:10-09:30
3. Суралцахуйн үр дүн ба түүнийг томьёолохуй 9:30 – 10:00
4. Дадлага ажил 2. Сонгосон хичээлийн суралцахуйн үр дүнгийн бүрдэл хэсэгт задлан шинжилгээ хийх, шүүн хэлэлцэх 10:00 – 10:40
5. Цайны завсарлага 10:40 – 11:00
6. Суралцахуйн үр дүн, түвшин ба үнэлгээний шалгуурын нийцэл 11:00 – 11:30
7. Дадлага ажил 3. Суралцахуйн үр дүн, багшлахуй/суралцахуй болон үнэлгээний аргын нийцлийг тодорхойлох 11:30 – 12:30
8. Өдрийн хоол 12:30 – 13:30
9. Үнэлгээний шалгуур боловсруулахуй 13:30 – 14:10
10. Дадлага ажил 4. Сонгосон суралцахуйн үр дүнд тохирсон үнэлгээний шалгуур боловсруулах 14:10 – 15:30
11. Цайны завсарлага 15:30 – 15:50
12. Үнэлгээний шалгуурын төрөл 15:50 – 16:20
13. Дадлага ажил 5. Үнэлгээний шалгуурын стандартыг боловсруулах 16:20 – 17:50
14. Сургалтын хаалт: Үр дүнг нэгтгэн дүгнэх 17:40-18:00

 

Хүндэтгэсэн,

Б.Мөнхжаргал