Бүрэлдэхүүн

Багийн ахлагч: Дэд профессор Ш.Наранмандах Гишүүд: ШУ Доктор Б.Буянчимэг Доктор Ж.Ганбаатар Доктор Р.Оюунгэрэл Доктор Б.Нарангэрэл Магистр Т.Солонгоo Магистр Д.Энхзаяа Докторантууд: С.Шүрэнцэцэг Д.Бадамхатан Магистрантууд: Т.Дэгиймаа Бакалавр: Г.Чинсанаа Ч.Болорзаяа Ч.Жавзандулам М.Пагам Тайванбат Батсугар

Товч танилцуулга

Тус судалгааны баг нь Биологийн идэвхитэй байгалийн нэгдлийн химийн судалгаа, фитохими, микологи (Мөөгний судалгаа), гликологи (полисахаридын судалгаа), хүнсний болоопд эмчилгээний ач холбогдолтой мөөг ба ургамлыг тариалах чиглэлээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэдэг. Судалгааны хүрээнд сүүлийн 6 жилд ШУТС-ийн санхүүжилттэй нийт 5 төслийг гүйцэтгэж, Олон улсын ЭШ-ий өгүүлэл 2, дотоодын ЭШ-ий өгүүлэл 6-ийг хэвлүүлж, олон улсын ЭШ-ий хурлын илтгэл 12, дотоодын ЭШ-ий хурлын илтгэл 6-г тавьж, Монгол улсын патент 2-ыг авсан. Мөн энэ хугацаанд нийт 17 бакалаврын дипломын ажил, 6 магистрын ажил хамгаалсан болно. Тус судалгааны багийн судалгааны үндсэн материаллаг бааз болох Байгалийн нэгдлийн химийн лаборатори нь МУИС-ийн хичээлийн 2-р байрны 119 тоотод байрладаг ба лабораторийн үндсэн зорилго нь Байгалийн түүхий эдээс (ургамал, мөөгнөөс) биологийн идэвхит нэгдлийг ялган авах, бүлэглэн хандлах, хроматографийн аргуудаар цэвэршүүлэх, ургамал, мөөг, хүнсний бүтээгдэхүүний химийн үндсэн найрлага агууламжийг химийн болон спектрофотометрийн аргуудаар тодорхойлох, ахисан түвшний судалгааг гүйцэтгэх явдал юм.

Холбоо барих

https;//facebook.com/groups/Биологийн идэвхит байгалийн нэгдлийн химийн судалгааны баг-2017

МУИС Хичээлийн 2-р байрны 119/Байгалийн нэгдлийн химийн лаборатор

 

  Фeрмeнтёр, Ikemoto Scientific Тechnology

 

Япон 1983 он. 3 л багтаамжтай. Микроорганизмийг богино хугацаанд өсгөвөрлөх

 

Автоклав Boxun

 

100л багтаамжтай. Ариутгах зориулалттай. Хятад, 2015 он.

 

Центрифуг Thermo scientific  Хөргөлттэй, эргэлтийн хурд 15000эрг/мин. Америк 2014
Уураг хурдан ялгагч хроматографи, FPLC system, Pharmacia  UV детектор, фракц цуглуулагчтай. Уураг, пептидийг баганаар даралтын дор ялгах, цэвэршүүлэх зориулалттай. Швeйд, 1980 он.
Хөлдөөн хатаагч, Labconco

 

нэг удаад 1000-1500 мл шингэнийг хатаах чадалтай. Америк 2014 он.