Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Нүүрс нь эрчим хүч үйлдвэрлэх гол эх үүсвэр, шингэн түлш болон төрөл бүрийн химийн бодис, материал үйлдвэрлэх чухал түүхий эдийн нэг бөгөөд сүүлийн үед олон улс оронд нүүрс боловсруулах, нүүрснээс хий болон шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэрүүд баригдаж байгаагийн тоонд манай улс мөн багтаж байна. Нүүрсийг шатаах, ашиглах явцад ялгарсан хортой хий болон хаягдлууд хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаагаас нүүрсийг боловсруулан үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй хэрэглээг бий болгох нь маш тулгамдсан асуудал болоод байна. Үүнээс гарах арга замын нэг нь Нүүрсний цэвэр технологийн аргууд болно.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Нүүрсний хэрэглээний өнгөрсөн, одоо, ирээдүйн байдалтай танилцаж, орчин үед тулгамдсан асуудал болоод байгаа нүүрснээс үүдэлтэй хүний амьтны эрүүл мэнд, хүрээлэн буй орчны бохирдол, түүний шалтгаан үр дагавар зэрэгт үнэлэлт өгөх чадвартай болох
CLO.2. Нүүрсийг илүү үр ашигтай, хүрээлэн буй орчинд хор хөнөөл багатай болгон боловсруулж хэрэглэх технологийн аргуудтай танилцан, онолын мэдлэг эзэмшинэ.
CLO.3. Нүүрсний хэрэглээнээс гаралтай хаягдал, ялгарсан хийг цэвэршүүлэх технологийн аргуудын талаар мэдлэгтэй болно.
CLO.4. Нүүрсний хэрэглээ болон хүлэмжийн хий, дэлхийн дулаарлын хамаарлыг ойлгох, асуудлаас гарах гарцыг эрэлхийлэх, эргэцүүлж дүгнэх
CLO.5. Шинжлэх ухааны лавлах толь, интернет, ном, сурах бичгээс хэрэгтэй мэдээллээ хайх, ном сурах бичиг, эрдэм шинжилгээний сэтгүүлээс өгүүлэл хайх, хэрэглэх, мэдээллээ цуглуулах, цуглуулсан мэдээллээ ангилах, шаардлагатай мэдээллээ ялгах
CLO.6. Аливаа асуудалд химийн мэргэжилтний хувиар хандах, үнэлэлт дүгнэлт өгөх
CLO.7. Өөрийгөө бие даан хөгжүүлэх тэмүүлэлтэй, нефтийн судалгааны ажил хийх эрмэлзэлтэй, тууштай, хичээнгүй, хувийн зохион байгуулалттай, ёс суртахуунтай, өөрийн үзэл бодлоо батлах чадварт суралцана.
CLO.8. Бусадтай ёс зүйтэй харилцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсох, бусдаас суралцах чадвартай болно.
CLO.9. Үнэн зөв мэдээллийг бусдад ойлгомжтой илэрхийлэх ба илтгэх замаар мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд суралцана.