Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Ургамлын аймаг, ургамлын эд эртхний бүтэц, ангилал, зүйлийн бүрэлдэхүүн (гуурст ургамал, гуурст биш ургамал, хөвд, ойм хэлбэртэн, нүцгэн үртний хүрээ, бүрхүүл үртний хүрээ, нэг ба хос талт үрт ургамлын анги), Монгол орны ургамлын аймаг, ургамалжилтын онцлог, бүс бүслүүр, ашигт ургамлууд ( хүнсний ургамал, тэжээлийн ургамал, техникийн ургамал, гоёл чимэглэлийн ургамал ) болон эмийн ургамлууд (алкалойдтой ургамал, флаванойдтой ургамал, гликозидтой ургамал, аргаах бодист ургамал, сапонинт ургамал), тэдгээрийн ангилал, тархалт, ач холбогдол, хэрэглээний талаар онолын суурь мэдлэг эзэмшүүлнэ. Мөн байгалийн ургамлыг ашиглах талаарх Байгаль орчны хуулиудтай танилцана. Дээрхи агуулгыг танилцуулах /Т/, хөгжүүлэх /Х/, мэргэшүүлэх /М/ түвшинд олгоно.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Ургамлын бүтэц, ургамлын ангилал зүй, ургамал тодорхойлох талаар онолыг мэдлэг эзэмшүүлж, сургалт судалгааны зориулалтаар ургамал түүж, хатаадас бэлтгэж сургана.
CLO.2. Монгол орны ургамалжилтын онцлог. Байгалийн бүс бүслүүр. Монгол орны ургамал газар зүйн мужлал, зүйлийн бүрэлдэхүүний талаар онолын мэдлэг эзэмшүүлнэ.
CLO.3. Ашигт ургамал, эмийн ургамлын ангилал, химийн найрлага, ач холбогдол, хэрэглээний талаар онолын суурь мэдлэг эзэмшүүлнэ.
CLO.4. Сургалтын явцад олж авсан мэдлэгээ ашиглан цаашдын судалгаа шинжилгээний ажлын сэдэв (судалгааны ургамал) сонгох, материал цуглуулах, нэгтгэн дүгнэх, боловсруулалт хийх чадвар эзэмшүүлнэ.
CLO.5. Тодорхой сэдвээр шаардлагатай ном хэвлэл болон интернетийн материал эрж хайх, гол чухлыг сонгох, товчлол тэмдэглэл хөтлөх, бусаддаа тайлбарлах, санал бодлоо солилцох, өөрийгөө илэрхийлэх чадварыг эзэмшүүлнэ.
CLO.6. Реферат бичих, Word ба Powerpoint программууд дээр бие даан ажиллах чадварыг эзэмшүүлнэ.
CLO.7. Өөрийгөө бие даан хөгжүүлэх тэмүүлэлтэй, судалгаа шинжилгээ хийх эрмэлзэлтэй, тууштай, хувийн зохион байгуулалттай, ёс суртахуунтай, өөрийн үзэл бодлоо батлах чадварт суралцана.
CLO.8. Бусадтай ёс зүйтэй харилцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсох, бусдаас суралцах чадвартай болно.
CLO.9. Үнэн зөв мэдээллийг бусдад ойлгомжтой илэрхийлэх ба илтгэх замаар мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд суралцана.