Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Энэ хичээлээр ялангуяа ихэнх эмийн молекулын бүтцэд оролцдог гетероцагирагт ароматик органик нэгдлүүд (пиридин, пиррол, фуран, пирримидин, азол, тиофен ба тэдгээрийн уламжлал гэх мэт)-ийн молекулын бүтэц, химийн холбооны онцлог буюу ароматик шинж чанар, урвалын идэвхийг авч үзнэ. Тухайлбал гетероароматик цагирагт нэгдлийн гетероатомын онцлог шинж төрх, урвалын идэвхиэс гадна гетероароматик цагирагт явагдах нуклеофиль, электрофиль ба радикал халалцах урвалууд, мөн исэлдэх, ангижрах, фотохимийн гэх онцлог урвалуудыг судална. Мөн гетероцагирагт ароматик нэгдлүүдийг нийлэгжүүлэн гарган авах C-Гетероатом ба С-С холбоо үүсгэх цагирагжих урвалуудыг хэлэлцэнэ. Гетероцагирагт нэгдлийн ХЯТ ба ЦСР-ийн спектрийн онцлогуудыг хэлэлцэнэ.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Гетероцагирагт ароматик органик нэгдлийн молекулын бүтцийн онцлог, ялангуяа гетероатомын урвалын идэвх ба цагираг дээр явагдах халалцах, исэлдэх, ангижрах, электроцагирагжих болонбусад онцлог урвалуудыг онолын түвшинд эзэмшинэ.
CLO.2. Гетероцагирагт нэгдлийн бүтцийн онцлогийг спектрийн аргууд (1Н- ба 13С-ЦСР, ХЯТ)-ыг ашиглан танихад, бүтцийг тайлахад суралцана.
CLO.3. Цөөн ба олон шаттай синтезийн урвалын нөхцлийг тогтоох, урвалын стереохими (режео-, химо-, стерео- сонгомол чанарууд), термодинамик ба кинетикийг жолоодох, урвалын оновчтой нөхцлийг сонгон сайжруулахад суралцана.
CLO.4. Асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг, аливаа асуудалд шинжлэх ухаанчаар шүүмжлэлттэй ханддаг, онолын мэдлэгээ хэрэглээтэй холбохыг эрмэлздэг, мэдлэгийн эрэл хайгуул хийдэг, судалгааны ажилд сонирхолтой, тууштай, хичээнгүй, хувийн зохион байгуулалттай, ёс суртахуунтай байхад суралцана.
CLO.5. Бусадтай ёс зүйтэй харилцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсох, бусдаас суралцах, мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай болно.
CLO.6. Үнэн зөв мэдээллийг бусдад ойлгомжтой илэрхийлэх ба илтгэх замаар мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд суралцана.