Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрийн түүхий эдийн микробын бохирдол, бохирдлын эх үүсвэрүүд, хүнсний бүтээгдэхүүний муудалт, хүнсний бүтээгдэхүүнийг муудалтаас сэргийлэх аргууд болон микробиологийн шинжилгээний аргуудтай танилцана. Мөн биотехнологийн аргын үндсэн зарчмууд, биореакторын бүтэц, ажиллах зарчим, даунстрийм процесс, хүнсний үйлдвэрлэлд ашиглагддаг ферментацийн технологийн үндэс, зарим хүнсний бүтээгдэхүүний биотехнологийн үйлдвэрлэл, эмийн бэлдмэл гарган авах биологийн аргууд, зарим эмийн бүтээгдэхүүний биотехнологийн үйлдвэрлэл зэргийг судлах болно .
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Хүнс, эмийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг ферментацийн технологиуд, тэдгээрт ашиглагддаг биореакторын бүтэцтэй танилцаж, үйл ажиллагааг хянах аргуудын талаар ерөнхий ойлголттой болно.
CLO.2. Хүнсний үйлдвэрлэлд хэрэглэгддэг микроорганизмууд, тэдгээрийн морфологи бүтэц, өсгөвөрлөх арга зэргийн талаар мэдлэг эзэмшинэ.
CLO.3. Хүнсний түүхий эдэд байх энзимүүд тэдгээрийн үүрэг, хүнэсний технологийн процесст ашиглагддаг энзимүүд, тэдгээрийн үүрэг, бэхжүүлсэн энзим зэргийг талаар мэдлэг эзэмшинэ
СLO.4. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд агуулагдах ба бий болох хорт микроорганизмыг илрүүлэх, үржүүлэх, ариутгах үндсэн аргуудтай танилцаж, микроорганизмтай ажиллах хялбар техникүүдийг эзэмшинэ.
CLO.5. Хүнсний микробиологи, биотехнологийн лабораторид бие даан ажиллаж хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зайлшгүй мэдэж байх, чухал микробиологи, биотехнологийн анхан шатны туршилтыг гүйцэтгэж турших, лабораторийн шил сав, тоног төхөөрөмжтэй зөв харьцаж ажиллах, гаргасан үр дүнд онолын үндэстэй таамаглал дэвшүүлэх, дүгнэлт гаргах чадвартай болно.
Органик химийн хичээлийн хамтлаг