Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Өнгөт, үнэт металлууд болон ховор элементүүдийн түүхий эд, тэдгээрийг боловсруулж ирсэн түүхэн үе шатуудыг нарийвчлан авч үзнэ. Үнэт, өнгөт металл, ховор элементүүдийн үндсэн эрдэсүүд, тэдгээрийг баяжуулах, хүдрийг гүнзгий боловсруулах технологийн үндэс, түүний хөгжлийн хэтийн төлөвийг, ялангуяа сонгон уусгах технологийн термодинамикийн үндэс, механизм, кинетикиийн зүй тогтолыг нарийвчлан авч үзнэ.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Үнэт , өнгөт, ховор металлуудын үндсэн түүхий эд, тэдгээрийг баяжуулах технологийн талаар суурь мэдлэгтэй болно.
CLO.2. Эрдсийн түүхий эдийн химийн болоод эрдсийн найрлага зэргээс үндэслэн олборлох, баяжуулах технологийн сонголт хийх мэдлэг чадвартай болно.
CLO.3. Үнэт, өнгөт, ховор металлын түүхий эдийг гидрометаллургийн аргаар боловсруулах, улмаар бүтээгдэхүүнийг цэвэрлэх арга технологийн онолын үндэс, практик дадлагатай болно.