Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Хүрээлэн буй орчны тухай ойлголт, Хүрээлэн буй орчны химийн судлах зүйл, Хүрээлэн буй орчны хими ба бусад шинжлэх ухааны хоорондын холбоо, Химийн эволюци, амьдрал үүссэн түүх, Үйлдвэрлэлийн хөгжил, түүний экологийн асуудал, Хүрээлэн буй орчин дахь бодисын эргэлт, Биосфер дэх химийн элементүүд, Байгаль дахь биоген элементүүд, Биогеохимийн эргэлт, Орчны бохирдолт, Хемосфер, Хүрээлэн буй орчинд химийн бодисын тархах зүй тогтол, Хүрээлэн буй орчинд химийн бохирдол үүсгэгчид тэдгээрийн ХБО-д үзүүлэх нөлөө, Токсикант бодис, ангилал, тэдгээрийн организмд нэвтрэх зам, механизм, организ дахь хувирал өөрчлөлт, Атмосфер, Гидросфер, Литосфер тэдгээрийн бүрэлдэхүүн хэсэг, онцлог, бохирдолтын хэлбэр, төрх, бохирдолтыг боловсруулах, Байгалийн нөөц баялаг, түүнийг зөв зохистой ашиглах гэсэн үндсэн агуулгаар судална.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Хүрээлэн буй орчны үндсэн бүрэлдэхүүн хэсэг (атмосфер, гидросфер, литосфер), байгаль дахь бодис, элементийн эргэлт, хүрээлэн буй орчны бохирдолт, токсиклоги, бохирдол үүсгэгчид, байгалийн нөөц баялаг, түүний ашиглалтын талаар судлан улмаар глобаль, локаль шинж чанартай хүрээлэн буй орчны асуудлуудын талаар мэдлэг чадвартай болох
CLO.2. Атмосфер, гидросфер, литосферийн бүрэлдэхүүн хэсгээс дээж авч, тэдгээрийн үндсэн компонентуудын агуулга, бохирдуулагчдын агуулга, суурь агуулгыг химийн сонгомол болон багажит анализын аргуудаар бие даан тодорхойлж, улсын болон олон улсын стандартуудтай харьцуулан, тэнд явагдаж байгаа хувирал процессын мөн чанарыг онолын үндэслэлтэй тайлбарлах зэрэг судлаачийн эзэмших ёстой арга барил, чадвартай болох
CLO.3. Уг хичээлийн бие даалт, явцын шалгалт, дадлагын хичээлийг хийж гүйцэтгэснээр хүрээлэн буй орчин, тэнд явагдах химийн хувирал өөрчлөлт, тогтвортой хөгжил, экологийн тэнцвэрт байдлын талаар сонирхсон мэдлэг, мэдээлэл олж авах, олсон мэдээллээ боловсруулж, цэгцлэн дүгнэж нийтэд мэдээлэх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх арга хандлага төлөвшүүлэх.