Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Дисперс систем, түүний ангилал, дисперс системийг гарган авах, дисперс системийн молекул кинетик (Броуны хөдөлгөөн, диффузи, седиментаци), оптикийн (гэрэл сарних, гэрэл ойх, гэрэл шингээх, гэрэл хугарах), цахилгаан химийн шинж чанар (цахилгаан давхар үе үүсэх, цахилгаан кинетикийн үзэгдлүүд) болон дисперс системийн тогтворжилт (лиофиль ба лиофоб дисперс системийн тогтворжилт), түүнийг тайлбарласан онолын талаар судална. Мөн гадаргуугийн үзэгдэл, адгези когезийн ажил, капилляр даралт, норголтын үзэгдэл, адсорбцын процесс (хатуу-шингэн, хий-шингэн, хатуу-хийн систем дэх адсорбц), Гиббс, Лэнгмюр, Фрейндлих, БЭТ-ийн онол, Траубегийн дүрэм болон микро гетероген систем (эмульс, хөөс гм.), тэдгээрийн үүсэл, тогтворжилт, хэрэглээ, дисперс системийн реологийн шинж чанар зэргийг судална.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Дисперс систем, түүний шинж чанар, тогтворжилт, гадаргуугийн үзэгдлийн химийн онолын мэдлэгтэй болохоо нотлон харуулах
CLO.2. Гадаргуугийн хими ба коллоид химийн аливаа асуудалд логик сэтгэлгээгээр хандах, учир шалтгааныг тайлбарлах, тухайн асуудлыг шийдвэрлэхэд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргах
CLO.3. Туршилтын үр дүнг зөв, тохирох байдлаар илэрхийлэх, Туршилтын үр дүнг графикаар илэрхийлэх, графикийг зөв байгуулах, графикийн хамаарлын зүй тогтлыг тайлбарлах, байгуулсан график дээр тооцоо хийх
CLO.4. Гадаргуугийн үзэгдэл, коллоид химийн зарим туршилтыг лабораторид явуулах, туршилтын зүй тогтолыг таамаглах, үр дүнг тайлбарлах, тооцоолох
CLO.5. Химийн болон нийгэм дэх бусад салбарын талаарх мэтгэлцээнийг өөрийн өнцгөөс үнэлэх, оролцох чадвартай байх
CLO.6. Химийн мэргэжилтэнд байх хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, бие даасан байдал зэрэг чанарыг эзэмшсэн байх
CLO.7. Өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, бусдын санаа бодлыг сонсох, багийн ажилд өөрийн үүрэг оролцоог ухамсарлах
CLO.8. Шинжлэх ухааны лавлах толь, интернет, ном, сурах бичгээс хэрэгтэй мэдээллээ хайх, ном сурах бичиг, эрдэм шинжилгээний сэтгүүлийг хайх, хэрэглэх, мэдээллээ цуглуулах, цуглуулсан мэдээллээ ангилах, шаардлагатай мэдээллээ ялгах