Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Оюутан сурагчдыг химийн шинжлэх ухааны сүүлийн үеийн салбар болох полимерийг синтезлэх үндсэн ойлголтыг эзэмшүүлэх, хэрэглэгдэх мономерийн байгуулалт, шинж чанар, полимерийн синтезийн янз бүрийн аргууд, полимерийн физик, механик, химийн шинж чанар, полимерийн молекул массыг тодорхойлох, ахуй, эслэг цардуул, уураг болон нийлэг бэлэн полимер нэгдлийг жингээ хадгалах хувирал буюу модификацид оруулах, ацетатын, нитратын, вискозын мяндас болон бусад нэгдэл гаргах, полимерийн уусах ба уусмалын шинж чанар, полимерийн деформац ба термомеханик шинж, энэ талаар оюутанд мэдлэг, дадлага, чадварыг олгох зорилго тавина. Мөн полимерийг үйлдвэрлэх үйлдвэрлэлийн процесс, полимер боловсруулах, зах зээл, технологи, байгаль орчны талаархи үйлдвэрлэлийн процессийг танилцуулах болно.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
А. Лекц:
CLO.1. Нийлэг полимерийг гаргах ерөнхий аргын талаар ерөнхий ойлголттой болно.
CLO.2. Нийлэг ба байгалийн полимерийг хими, физик, механикийн модификацад оруулах мэдлэг эзэмшинэ.
CLO.3. Полимерийн уусмал, уусахын шинж чанарын тухай ерөнхий ойлголт эзэмшинэ.
Б. Лаборатори:
CLO.1. Туршилтын чадварууд: Лабораторийн заавар (гарын авлага)-ын дагуу туршилтын ажлыг төлөвлөх, загварчлах, хянах, таамаглал дэвшүүлэх,
CLO.2. Тэмдэглэл хөтлөх: Химийн туршилтаар гарсан үр дүнг хүснэгтэлж ажиглалтыг зөв тэмдэглэх, мэдээллийг боловсруулах,
CLO.3. Дүгнэлт гаргах: Химийн туршилт, судалгааны ажлын талаарх үр дүн, үр дүнгийн боловсруулалт, гаргасан дүгнэлтийг үнэлэх, шүүмжлэлтэй хандах, Ашигласан ном, сурах бичиг, мэдээллийн хэрэгслүүдийг зөв жагсаах,
CLO.4. Харилцааны чадвар, хувь хүний ёс зүй:Лабораторийн дэвтрийг ягштал бүрэн гүйцэт хөтлөх, бусдыг сонсох, зааврыг биелүүлэх, Туршилтыг чанартай гүйцэтгэх, Багш, үе тэнгийнхэн болон ахмад хүмүүстэй хүндэтгэлтэй, ёс зүйтэй харилцах, Өөрийгөө хамгаалах, зөвтгөх чадвартай байх, Бусдаас суралцах, бусдад түгээх, Сургуулийн дотоод дүрэм журмыг чандлан сахих,
CLO.5. Хүрээлэн буй орчны нөлөө: Химийн бодисын хоруу чанарыг судалж, таньж, ялгаж, Гэнэтийн аюулаас өөрийгөө болон өрөөлийг хамгаалах, Хаягдлал бодисыг зөв хаях гэх мэт мэдлэг, чадвар дадлыг эзэмшүүлнэ.