Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Энэ хичээлээр органик нэгдлийн бүтцийг тайлахад түгээмэл хэрэглэгддэг физикийн болон спектроскопийн аргуудыг судална. Үүнд рефракци ба дисперсиметрийн аргуудын хэрэглээ нүүрсустөрөгчдийн бүтцийг тайлахад хязгаарлагдана. Молекулын бүтцийг оновчтой зөв тогтооход маш чухал үүрэгтэй орчин үеийн хүчирхэг аргууд болох элементийн анализ, ХЯТ, НУТ, ЦСР ба масс спектрийн аргуудыг тус тусад нь буюу хамтатган авч үзнэ. Ялангуяа гомо- болон гетеро-цөмүүдийн харилцан үйлчлэлийг нарийн нийлмэл бүтэцтэй органик нэгдлийн бүтцийг тодорхойлоход ашиглана.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Рефракци ба дисперсиметрийн аргуудыг ашиглан дурын нүүрсустөрөгчдийн бүтцийг дэвшүүлж сурна.
CLO.2. Дурын үл мэдэгдэх энгийн болон нийлмэл органик нэгдлүүдийн молекулын бүтцийг элементийн болон спектрийн аргууд (НУТ, 1Н- ба 13С-ЦСР, Масс спектроскопи, ХЯТ)-аар тодорхойлж сурна.
CLO.3. SDBS ба бусад мэргэжлийн программуудыг ашиглаж сурах, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах, дүгнэн хэлэлцүүлэх чадвартай болно. Мөн шаардлагатай мэдээллийн эх үүсгэврийг олж ашиглах, тэдгээрийг зохистойиш татахад суралцана.
CLO.4. Асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг, аливаа асуудалд шинжлэх ухаанчаар шүүмжлэлттэй ханддаг, онолын мэдлэгээ хэрэглээтэй холбохыг эрмэлздэг, мэдлэгийн эрэл хайгуул хийдэг, судалгааны ажилд сонирхолтой, тууштай, хичээнгүй, хувийн зохион байгуулалттай, ёс суртахуунтай байхад суралцана.
CLO.5. Бусадтай ёс зүйтэй харилцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсох, бусдаас суралцах, мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай болно.Үнэн зөв мэдээллийг бусдад ойлгомжтой илэрхийлэх ба илтгэх замаар мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд суралцана.