Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Органик биш бодисын синтезийн уламжлалт болон орчин үеийн арга текникийг судлан шинэ нэгдэл гарган авах арга барил эзэмшинэ. Эдгээр арга (золь-гелийн арга, хуурай ба нойтон арга, нунтаглалтын арга)-ыг эзэмшсэнээр аморф материалаас дан ганц цэвэр талст нэгдэл гарган авах, нимгэн үет, сүвэрхэг болон наноматериал гарган авах арга чадвартай болно.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Химийн нэгдлийг ялгаж салгах, бүртгэх, хэмжих, химийн нэгдэл, материалыг шинжлэн судлахад чанарын болон тооны үнэлгээний аргыг хэрэглэнэ.
CLO.2. Химийн шинжлэх ухаанд түгээмэл тохиолдох асуудлыг шийдвэрлэх, задлан шинжлэхэд шүүмжлэлтэй, бүтээлч хандаж асуулт асуух чадвартай байна.
CLO.3. Химийн элемент, тэдгээрийн нэгдлийн шинж чанарыг судлан тогтоох, гарган авах сорилыг гүйцэтгэх замаар бодисын физик, химийн шинж чанарыг судлан тогтоох сорилын арга, лабораторийн тоног төхөөрөмж, бодис урвалжтай ажиллах чадвар эзэмшинэ.
CLO.4. Химийн бодис, материалын физик, химийн шинж чанар, аюул эрсдлийг тооцон аюулгүй ажиллах чадвартай байна.
CLO.5. Химийн сорил туршилтыг урьдчилан төлөвлөх, сорилыг зөв гүйцэтгэх, ажиглалт хийх, таамаглал дэвшүүлэх, сорилын үр дүнг урвалын тэгшитгэл, хүснэгт, графикаар илэрхийлэх, хувирал өөрчлөлтийн мөн чанарыг онолын үндэслэлтэй тайлбарлах зэрэг химич-судлаачийн эзэмших үндсэн арга барил, чадваруудад суралцана.
CLO.6. Органик, органик биш системтэй холбоотой туршилтыг лабораторийн стандарт аргачлалаар явуулах, синтезийн болон анализын багаж төхөөрөмжийг хэрэглэх чадвартай байна.
CLO.7. Бие дааж химийн мэдлэг, чадвар эзэмших, өөрийн удирдлага, хяналттай, хариуцлагатай суралцах чадвартай байна.