Багц цаг: 4 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Атом, молекул, талстын бүтэц, хүчил-суурийн харилцан үйлчлэл, үндсэн бүлгийн элемент болон шилжилтийн металл, мөн координацийн нэгдлийн хими зэрэг органик биш химийн онолын үндсэн асуудлыг судална. Лабораторын хичээлээр үндсэн бүлгийн болон металл элементийн шинж чанар, хэрэглээ, гарган авах аргыг онцлон судална.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
Сургалтын хөтөлбөрийг бүрэн, чанартай биелүүлсэн оюутан,
CLO.1. Химийн шинжлэх ухааны суурь онол, зарчмууд болон баримтат мэдлэгийг сайн мэддэг, сайтар ойлгосон, хэрэглэж чаддаг болохоо харуулж чадна. Үүнд,
CLO.2. Органик биш химитэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, практик туршилт гүйцэтгэх тодорхой ур чадварууд эзэмшинэ. Үүнд,
CLO.3. Бие даан гүйцэтгэх даалгаварыг биелүүлэхэд шаардлагатай мэдээлэл (шинжлэх ухааны сэтгүүл, мэдээлэл, ном, сурах бичиг, лавлагааны материал г.м.), өгөгдлүүдийг ашиглах чадвартай болохоо харуулна.
CLO.4. Металл болон металл бишүүд, зарим хортой бодисуудын амьд организм болон хүрээлэн буй орчинд аюултай гэсэн ойлготыг тайлбарладаг болно.