Багц цаг: 4 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Квант онолын түүхэн хөгжил, жижиг хэсгийн потенциал, кинетик болон нийт энерги, жижиг хэсгийн хоорондох хүч, нэг ба олон электронт атомын квант онолын зарчим, түүнийг химийн холбоо, молекул хоорондын харилцан үйлчлэлийг тайлбарлахад хэрэглэх талаар үзэх болно. Үүнд жижиг хэсэг ба долгионы шинж чанар, долгионы механик, түүнийг нүхэн дэх жижиг хэсэг, гармоник осциллятор, хатуу холбоост эргэлдэгч биет, устөрөгчийн атом зэрэг хялбар системд хэрэглэж, улмаар атомын бүтэц, үелэх хүснэгтийн мөн чанарыг квант механикийн үндэстэй тайлбарлана. Төгсгөлд нь валент холбоо, молекул орбиталын онол, молекулын бүтэц, спектроскопийг химийн холбооны төрх байдлыг тайлбарлахад хэрхэн хэрэглэдэг талаар маш товч дурдах болно.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
Суралцагчид:
CLO.1. Молекулын хэмжээнд сонгодог механикийн хязгаарлагдмал талыг тодорхойлж, квант механикаас ялгаатай талыг тайлбарладаг болно.
CLO.2. Квант механикийн операторууд сонгодог механикийн хэмжигдэхүүнтэй хамааралтай болохыг, магадлал, далайц, дундаж, хүлээлтийн утга зэргийг ойлгодог байна.
CLO.3. Атом, молекулын бүтэц, химийн холбоо болон атомын спектрийг тайлбарлахад квант онолыг хэрэглэдэг концепцын мэдлэгтэй болохоо харуулдаг байна.
CLO.4. Математик арга (уламжлал, интеграл, матриц, тодорхойлогч)-ыг нэг болон олон электронт атом, 2 атомт молекулын тооцоололд хэрэглэх, загварчлал хийх, гарсан үр дүнг графикаар илэрхийлдэг болохоо харуулна.
CLO.5. Молекулын түвшний аливаа асуудалд логик сэтгэлгээгээр хандах, учир шалтгааныг тайлбарлах, тухайн асуудлыг шийдвэрлэхэд өөрийн үзэл бодлоо шүүмжлэлтэйгээр илэрхийлэх, шийдвэр гаргадаг болно.
CLO.6. Химийн шинжлэх ухааны мэдээлэл, асуудлыг амаар болон бичгийн хэлбэрээр илэрхийлж чаддаг болохоо харуулдаг болно.
CLO.7. Физик химийн хичээлийн бие даалтыг бичихдээ шинжлэх ухааны лавлах толь, интернет, ном, сурах бичгээс хэрэгтэй мэдээллээ хайх, хэрэглэх, мэдээллээ цуглуулах, цуглуулсан мэдээллээ ангилах, шаардлагатай мэдээллээ ялгадаг болно.
CLO.8. Физик химийн хичээлийн бие даалт хийснээр аман болон бичгийн хэлээр харилцах чадвартай болохоо харуулдаг болно.
CLO.9. Багаар ажиллах, хамтран шийдвэр гаргах чадвартай болно.
CLO.10. Хамтран ажилладаг болон бусад хүмүүстэй харилцах, шинжлэх ухаанчаар сэтгэх төсөөлөл болон учир шалтгааны ёс зүйн болон норматив хэм хэмжээг хэлэлцэх, задлан шинжлэх чадвартай болно.
CLO.11. Өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, бусдын санаа бодлыг сонсох, учир шалтгааны ёс зүйн болон норматив хэм хэмжээг хэлэлцэх, задлан шинжлэх чадвартай болно.
Физик химийн хичээлийн хамтлаг