Багц цаг: 4 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Энэ хичээлээр багажит анализын аргуудын ангилал, хөгжлийн түүх, онолын үндэс, хэмжил зүйн асуудлууд (мэдрэх болон сонгомол чанар, нээгдэх хязгаар, үнэн зөв байдал, алдааны эх үүсвэр), чанарын, тооны анализад багажит анализын аргуудыг хэрэглэх,оптикийн аргууд (шингээлтийн фотометр, үзэгдэх гэрлийн спектрометр, рефрактометр, поляриметр, нефелометр, хэт ягаан, улаан туяаны спектроскопи, люминесценци), цахилгаан химийн аргууд (потенциометр, кондуктометр, вольтамперометр, кулонометр, цахилгаан жингийн), атомын спектроскопийн(атомын шингээлтийн) аргууд, тэдгээрийн ангилал, эдгээр багажийг практикт хэрэглэн анализ хийх арга барил эзэмших, үр дүнг нэгтгэн боловсруулах, тайлагнахад суралцах
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
Энэ хичээлийг амжилттай судалснаар оюутан дараах компетенцийн дагуу мэдлэг, чадвар, дадлыг эзэмшинэ. Үүнд:
CLO.1. Оюутан спектрохимийн аргууд болон багажийг ашиглан анализ хийх чадвартай байх.
CLO.1.1. Өгөгдсөн дээжийг анализад бэлтгэх (prepare) (дээж авалт, дээж бэлтгэл, калибровк хийх);
CLO.1.2. Өгөгдсөн дээжийн гэрэлтэй харилцан үйлчлэх шинж чанар дээр үндэслэн тохирох спектрохимийн анализын аргыг шилж сонгох (select);
CLO.1.3. Сонгосон аргаа хэрэглэн тохирох спектрохимийн багажин дээр анализыг хийж гүйцэтгэх (carry out);
CLO.1.4. Лабораторийн үр дүнг шинжлэхэд тооцооны болон графикийн аргыг хэрэглэх (calculate, graph);
CLO.1.5. Лабораторийн өгөгдлийг үнэлэхэд статистик аргыг хэрэглэх (apply), үр дүнг хөрвүүлэн тайлбарлах (interpret);
CLO.1.6. Лабораторийн туршлага, эрдэм шинжилгээний өгүүлэл дээрх судалгааны ажлыг үндэслэн төсөөтэй шинжилгээг төлөвлөх (design);
CLO.2. Оюутан цахилгаан-химийн аргууд болон багажийг ашиглан анализ хийх чадвартай байх.
CLO.2.1. Өгөгдсөн дээжийг анализад бэлтгэх (prepare) (дээж авалт, дээж бэлтгэл, калибровк хийх);
CLO.2.2. Өгөгдсөн дээжийн цахилгаантай харилцан үйлчлэх шинж чанар дээр үндэслэн тохирох цахилгаан-химийн анализын аргыг шилж сонгох (select);
CLO.2.3. Сонгосон аргаа хэрэглэн тохирох цахилгаан-химийн багажин дээр анализыг хийж гүйцэтгэх (carry out);
CLO.2.4. Лабораторийн үр дүнг шинжлэхэд тооцооны болон графикийн аргыг хэрэглэх (calculate, graph);
CLO.2.5. Лабораторийн өгөгдлийг үнэлэхэд статистик аргыг хэрэглэх (apply), үр дүнг хөрвүүлэн тайлбарлах (interpret);
CLO.2.6. Лабораторийн туршлага, эрдэм шинжилгээний өгүүлэл дээрх судалгааны ажлыг үндэслэн төсөөтэй шинжилгээг төлөвлөх (design);
CLO.3. Оюутан хроматографийн аргууд болон багажийг ашиглан анализ хийх чадвартай байх.
CLO.3.1. Өгөгдсөн дээжийг анализад бэлтгэх (prepare) (дээж авалт, дээж бэлтгэл, калибровк хийх);
CLO.3.2. Өгөгдсөн дээжийн физик шинж чанар дээр үндэслэн тохирох хроматографийн анализын аргыг шилж сонгох (select);
CLO.3.3. Сонгосон аргаа хэрэглэн тохирох хроматографийн багажин дээр анализыг хийж гүйцэтгэх (carry out);
CLO.3.4. Лабораторийн үр дүнг шинжлэхэд тооцооны болон графикийн тооцооны болон тооцооны болон аргыг хэрэглэх (calculate, graph);
CLO.3.5. Лабораторийн өгөгдлийг үнэлэхэд статистик аргыг хэрэглэх (apply), үр дүнг хөрвүүлэн тайлбарлах (interpret);
CLO.3.6 Лабораторийн туршлага, эрдэм шинжилгээний өгүүлэл дээрх судалгааны ажлыг үндэслэн төсөөтэй шинжилгээг төлөвлөх (design);
CLO.4. Оюутан химийн болон бусад шинжлэх ухааны салбарын хоорондын уялдаа холбоог ойлгох чадвартай байх.
CLO.4.1. Химийн олон салбарын хоорондын төсөөтэй ба ялгаатай талуудыг анзаарч (distinguish), хураангуйлан нэгтгэх (summarize);
CLO.4.2. Химийн шинжлэх ухааны бусад шинжлэх ухаантай холбогдох холбоо хамаарлыг харьцуулан (compare) дэнслэн шүүх (judge);
CLO.4.3. Мэргэжлийн орчинд ажлын байран дээр тодорхой ажлыг биечлэн гүйцэтгэхэд ашиглах (use);