Багц цаг: 4 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Энэ хичээл нь химийн анализын хэлбэр, аргууд, анализын аргачлалд тавигдах шаардлага, тооны анализын үе шатууд, химийн хэмжил зүйн үндэс, анализад хэрэглэгддэг урвалууд, уусмал дахь химийн тэнцвэр (гомоген ба гетероген систем), буфер уусмалууд, комплекс нэгдлийн орчны судалгаа, тунадасжуулах процессын аналитик химийн судалгаа (тунадас-уусмал системийн тэнцвэр, уусахын үржвэр, уусах чанар, уусах чанарт нөлөөлөх хүчин зүйлүүд), анализ дахь исэлдэн-ангижрах урвал (тэнцвэр, исэлдүүлэгч ангижруулагчийн хүч, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлс, усан уусмалын тогтвортой чанар), анализын химийн аргын кинетик хүчин зүйлүүд, химийн анализын сонгодог (жингийн, эзлэхүүний) аргууд, анализын кинетик биохимийн аргуудын үндэстэй танилцана.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
Энэ хичээлийг амжилттай судалснаар оюутан дараах компетенцийн дагуу мэдлэг, чадвар, дадлыг эзэмшинэ. Үүнд:
CLO.1. Оюутан өгөгдсөн аналитик системд химийн тэнцвэрийг ашиглах чадвартай байх.
CLO.1.1. Идеал ба бодит системийг ялган тогтоох (define);
CLO.1.2. Масс үйлчлэлийн хуулийг ашиглан өгөгдсөн аналитикийн системд гомоген ба гетероген химийн тэнцвэр, тэдгээрийн хоорондын холбоог тайлбарлах (describe) (КТ, КБ,КН,УVT, УVБ, УVH);
CLO.1.3. Тэнцвэрийн тогтмолуудыг ашиглан өгөгдсөн аналитик системд ионуудын харилцан үйлчлэлийг тооцоолох (calculate) (идэвх, идэвхийн тогтмол, тэнцвэрийн концентрац, ерөнхий концентрац, хажуугийн буюу хөндлөнгийн урвалын коэффициент);
CLO.1.4. Гомоген ба гетероген систем дэх химийн тэнцвэрийн асуудлыг шийдэх (solve) (гомоген систем- ион хоорондын харилцан үйлчлэл болон хөндлөнгийн ионы нөлөө, гетероген систем- ижил ба ижил бус ионы нөлөө);
CLO.1.5. Нэг ба олон суурьт хүчил ба суурийн уусмалын орчныг устөрөгч ионы концентрациар (pH) илэрхийлэх (demonstrate);
CLO.1.6. Давсны болон буфер уусмалд ионуудын хоорондын харилцан үйлчлэл, химийн тэнцвэрийг хэрэглэх (apply);
CLO.2. Оюутан өгөгдсөн обьектод тохирох чанарын ба тооны анализын аргуудаас сонгон анализ хийх чадвартай байх.
CLO.2.1. Өгөгдсөн обьектод (дээж) чанарын анализаар катион, анионыг таньж тодорхойлох (identify). Өгөгдсөн дээжийг анализад бэлтгэх (prepare) (дээж авалт, дээж бэлтгэл, калибровк хийх);
CLO.2.2. Чанарын анализын үндсэн дээр нийлмэл бодисын найрлагын талаар таамаглал дэвшүүлж (predict), дүгнэлт хийх (conclude);
CLO.2.3. Бодисын найрлага, шинж чанар, анализын шаардлага дээр үндэслэн тооны анализын тохирох аргыг шилж сонгох (select) (саармагжих исэлдэн ангижрах, тунадасжих, комплекс үүсгэх урвал дээр үндэслэсэн титрлэлтийн арга, жингийн анализын арга);
CLO.2.4. Сонгосон аргыг ашиглан туршилтыг төлөвлөх (plan) (титриметрийн арга- титрант, индикатор, гравиметрийн арга-тунадасжуулагчийг зөв сонгох, концентрацийг тогтоох);
CLO.2.5. Туршилтын үнэн зөв хийж гүйцэтгэх (conduct), хэмжилт хийх (measure);
CLO.2.6. Туршилтын үр дүнг шинжилж (analyze) математик статистикийн аппаратыг ашиглан үнэлж (evaluate) нарийвчлах;
CLO.3. Оюутан химийн болон бусад шинжлэх ухааны салбарын хоорондын уялдаа холбоог ойлгох чадвартай байх.
CLO.3.1. Химийн олон салбарын хоорондын төсөөтэй ба ялгаатай талуудыг анзаарч (distinguish), хураангуйлан нэгтгэх (summarize);
CLO.3.2. Химийн шинжлэх ухааны бусад шинжлэх ухаантай холбогдох холбоо хамаарлыг харьцуулан (compare) дэнслэн шүүх (judge);
Аналитик химийн хичээлийн хамтлаг