Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Химийн хувирал (урвал)-ын өөрчлөлтийн мөн чанарыг тайлбарласан химийн кинетик, термодинамик, хүчил суурийн тэнцвэр, цахилгаан химийн үндсэн зарчмуудыг судална. Химийн нэгдүгээр курсын оюутанд туршилт аюулгүй явуулах багаж тоног төхөөрөмжтэй ажиллах арга барил, ур чадвар эзэмшүүлнэ.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Органик болон органик биш бодисын шинж чанар, бүтцийг тайлбарладаг орчин үеийн үзэл онолын талаарх мэдлэгтэй болохоо харуулдаг байна.
CLO.2. Химийн термодинамик, кинетик, тэнцвэрийн онол, хууль, зарчмын мэдлэгээ туршилт гүйцэтгэх, асуудал шийдвэрлэх /тооцоот бодлого/-дээ хэрэглэж чаддаг болно.
CLO.3. Химийн аливаа системийн тодорхойлогч үзүүлэлтүүд (рН, урвалын харьцангуй хурд гэх мэт)-ийг тооцоолох арга замуудыг мэддэг байна.
CLO.4. Химичийн, мэргэжлийн болон аюулгүй ажиллагааны хариуцлагатай байдлын талаарх ойлголттой болохоо харуулна.
CLO.5. Химийн хувирал өөрчлөлт, урвалын зүй тогтлыг тайлбарлахад логик сэтгэлгээгээр хандах, учир шалтгааныг тайлбарлах, тухайн асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэгдэж буй химийн болон физикийн аргуудын шинжлэх ухааны үндсийг ойлгож тайлбарладаг байна.
CLO.6. Ерөнхий химийн лабораторийн хичээлээр туршилтын үр дүнг тохирох байдал (хүснэгт, график, бичиг)-аар илэрхийлэх, химийн үндсэн хууль зүй тогтлыг илэрхийлсэн математик илэрхийллийн физик утгыг ойлгох, учирлан тайлбарладаг байна.
CLO.7. Тоо хэмжээний зэрэг, хэмжигдэхүүний мөн чанарыг үндэслэн хэрэглэж буй боловсруулах арга (графикийн төрөл, тооцооны арга г.м.)-ын үндсийг тайлбарлаж чаддаг байна.
CLO.8. Хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжлийн асуудалд химийн шинжлэх ухаанчаар хандах, хандлагынхаа учир шалтгааныг задлан шинжлэх чадвартай байна.
CLO.9. Химийн термодинамик, тэнцвэр, кинетикийн үндсэн онолын хөгжлийн техник, технологи, үйлдвэрлэлд үзүүлж буй нөлөө ба нийгмийн (эдийн засгийн, хүрээлэн буй орчин г.м.) үр дагаврын талаар хэлэлцэх, химийн шинжлэх ухааны үндсийг тайлбарлах чадвартай болно.
CLO.10. Ерөнхий химийн лабораторийн хичээлээр туршилтын үр дүнг тохирох байдал (хүснэгт, график, бичиг)-аар илэрхийлэх, химийн үндсэн хууль зүй тогтлыг илэрхийлсэн математик илэрхийллийн физик утгыг ойлгох, учирлан тайлбарладаг байна.
CLO.11. Хамтран шийдвэр гаргах, сэтгэн бодох, харилцах эх хэлний болон хоёрдогч хэлний ярианы, бичгийн чадвартай байна.
CLO.12. Бие дааж химийн мэдлэг, чадвар эзэмших, өөрийн удирдлага, хяналттай, хариуцлагатай суралцах чадвартай байна.
CLO.13. Хамтран ажилладаг болон бусад хүмүүстэй харилцах, шинжлэх ухаанчаар сэтгэх төсөөлөл болон учир шалтгааны ёс зүйн болон норматив хэм хэмжээг хэлэлцэх, задлан шинжлэх чадвартай байна.
CLO.14. Химийн мэргэжилтэнд байх нягт нямбай, хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, бие даасан, бүтээлч чанарыг эзэмшинэ.
CLO.15. Химийн болон нийгэм дэх бусад салбарын талаарх мэтгэлцээнийг өөрийн өнцгөөс үнэлэх, оролцох чадвартай байна.