Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Хичээлийн эхэнд математик хандлагын онцлогийг мэдрүүлэх зорилгоор практик асуудлыг математикаар томъёолох, шийдэх, ерөнхийлөх, зүй тогтол олох гэсэн үндсэн ойлголт, чадваруудыг эзэмшүүлэх сонирхолтой бодлогууд, зарим сонгодог теоремуудын талаар авч үзнэ. Дараа нь нэг ба олон хувьсагчийн анализ, тэр дундаа дифференциал болон интеграл тоолол, тэдний хэрэглээг үзнэ. Улмаар тооцон бодох математикийн зарим элементүүд, тэр дундаа алгебрын тэгшитгэлийн шийдийг олох зарим сонгодог аргуудыг үзнэ. Сүүлийн хэсэгт нь олон хэмжээст огторгуй, шугаман алгебр болон ердийн дифференциал тэгшитгэлийн талаар үзнэ.