Энэхүү хичээл нь байгаль орчны ашиглалт, хамгаалалт болон орон зайн төлөвлөлтийн тухай нэгдсэн ойлголт өгнө. Үүнд: байгаль орчны өөрчлөлт,орон зайн төлөвлөлт; тогтвортой баыгаль орчны ашиглалт, хөгжлийн төлөвлөлт; байгаль орчны үндсэн шинж чанар, хүрээлэн буй орчны төлөвлөлт г.м.. Мөн тус хичээл нь байгаль, орон зайн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн хийх, түүний гол ойлголтыг судална. Тухайлбал, орон зайн хувьд байгаль орчныг хэрхэн төлөвлөх, тогтвортой ашиглалтын хэлбэрийг хэрхэн дэмжих, үүний зэрэгцээ ашиглалтын шинж чанар байгаль орчноос хамаарах онцгой хамаарлын талаар олж мэднэ. Мөн энэ хичээл нь оюутнуудыг төлөвлөлтийн салбартай танилцуулах бөгөөд байгаль, нийгэм, хүмүүнлэгийн салбарын оюутнууд тэр дундаа Газарзүй, ГЗМС, Байгалийн нөөц, Хот төлөвлөлт болон Газар зохион байгуулалтын бакалаврын хөтөлбөрийн бусад хичээлүүдийг судлах эхлэл болно.