Биологийн шинжлэх ухаан амьд биесийн бүтэц,үйл ажиллагаа, үржил, хөгжил, хүрээлэн буй орчинтойгоо тэдгээрийн харилцах харилцаа зэргийг судална. Тухайлбал, Эсийн органойдуудын бүтэц, үүрэг, үйл ажиллагаа. Эсийн химийн найрлага, уураг нуклейн хүчлийн бүтэц, үүрэг, үйл ажиллагаа. Прокариот ба эукариот эс. Амьд биесийн удамшил ба хувьсал. Г.Менделийн хуулиуд, Морганы хууль, Харди-Вайнбергийн хууль. Экологийн хууль дүрмүүд. Бодгалийн, популяцийн, бүлгэмдлийн экологи. Хүн ба биосфер. Эволюцийн онолын агуулга, Байгалийн шалгарлын онол. Эволюцийн үндсэн чиглэл замууд зэрэг гол агуулгаар системтэй мэдлэг, чадвар, дадлага эзэмшинэ.