Багц цаг: 3 кредит
Өмнөх холбоо:
Агуулга: Энэхүү хичээлээр химийн бодисын шинж чанарыг танин мэдэхэд зайлшгүй шаардлагатай химийн үндсэн ойлголт, ухагдахуун, атомын бүтэц, химийн холбоо, химийн хувирал (урвал)-ын өөрчлөлт, тэнцвэрийн мөн чанарыг тайлбарладаг хууль, онолуудтай танилцана. Лекц, дадлагын ажлын явцад химийн онол хуулийг хэрэглэх, шил сав, багаж, тоног төхөөрөмж, туслах хэрэгсэлүүдтэй аюулгүй ажиллах арга барилд дадлагжина.
Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал (Суралцахуйн зорилтот үр дүн):
CLO.1. Химийн үндсэн ойлголт ухагдахуун, химийн үндсэн хуулийг судлах байгалийн пхрцессуудын учир шалтгааныг тайлбарлан, замаар химийн хэлд тайлагдан, химийн бодисыг таниж мэдэх химийн шинжлэх ухааны суурь зарчмуудыг эзэмшинэ.
CLO.2. Химийн лабораторийн үндсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шил сав, тэдгээрийг ашиглах, цэвэрлэх арга зүй, химийн лабораторид мөн химийн бодистой аюулгүй ажиллах дадал, чадварт суралцана.
CLO.3. Амьдрал ахуйд түгээмэл тохиолддог асуудлын учир шалтгаан, онолын үндсийг тайлбарлан тодорхойлно.
CLO.4. Мэдээлэл харилцааны технологид суурилан график байгуулах, туршилтын үр дүнг боловсруулах, баримтад задлан шинжилгээ хийнэ.
CLO.5. Тухайн сэдэв болон салбар шинжлэх ухаан, судлагдахууны хүрээнд өөрийн суурь мэдлэг, мэдээллийн үнэн зөв, бодитой эсэхийг үнэлэн, тунгаана.
CLO.6. Химийн мэргэжилтэнд байх нягт нямбай, хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, бие даасан, бүтээлч чанарыг эзэмшинэ.
CLO.7. Бусдын үзэл бодол, байр суурийг анхааралтай сонсон, шинжлэх ухааны үндэстэй үнэлнэ.
CLO.8. Өдөр тутмын амьдрал ахуй болон хүрээлэн буй орчны аюулгүй байдалд химийн мэдлэгийн үүднээс ёс зүйтэй хандана.