Энэ хичээлээр вектор огторгуй ба түүн дээрх шугаман оператор гэсэн ойлголтуудын хоорондох шүтэлцээг тайлбарлана. Нормчлогдсон вектор огторгуй, тодорхой төрлийн шугаман хувиргалт, шугаман хувиргалтын мөр, характеристик олон гишүүнт, дотоод шулуун үржвэр зэрэг ойлголтуудыг тодорхойлж хувийн утга, хувийн веторуудийг олох, вектор огторгуйн суурийг ортогоналчлах, шугаман хувиргалтыг диагоналчлах зэрэг аргуудтай танилцана. Мөн шугаман алгебрын байгалийн ухаан болон инжнерчлэлд хэрэглэгддэг аргуудаас судлана.