“Сакура” оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Японы Мияазакигийн их сургууль дээр 2020.02.11-02.17 хооронд зохиогдох “Сакура” оюутан солилцооны хөтөлбөрт МУИС, Байгалийн ухааны салбарын оюутнуудаас сонгон шалгаруулна.

 “Сакура” оюутан солилцооны хөтөлбөрийн зорилго нь Ази тивийн залуучууд Японд богино хугацааны солилцооны хөтөлбөрт хамрагдан тухайн орны соёл, шинжлэх ухаан, техникийн хөгжилтэй танилцах юм.