“Химийн бага олимпиад 2019” амжилттай болж өндөрлөлөө

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны Салбарын Химийн тэнхимийн нэрэмжит Химийн бага олимпиад 2019 оны 11 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Олимпиадыг 9, 10, 11, 12-р анги гэсэн 4 түвшинд онол бодлогын хэлбэрээр зохион байгуулж Улаанбаатар хот болон Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Завхан, Хэнтий, Сүхбаатар зэрэг 11 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нийт 409 сурагч химийн мэдлэг, ур чадвараа сорьж оролцлоо.

9-р ангийн төрөлд:

  • 1-р байр: Б.Ундрал, УБ хот, 1-р сургууль
  • 2-р байр: н.Удвал, УБ хот, Сант сургууль,
    Б.Тэмүүлүн, Эрхэт эрдэм сургууль
  • 3-р байр: Б.Гантулга, УБ хот, Эмпати сургууль, Э.Энхгэрэл, Орхон аймаг, 14-р сургууль, Д.Саруул, УБ хот, Гёте сургууль

10-р ангийн төрөлд:

  • 1-р байр: Ц.Мандах, Орхон-Хасу сургууль
  • 2-р байр: Э.Адилсувд, Орхон, Эмпати сургууль, Б.Гүнбилэг, УБ хот, Эрхэт эрдэм сургууль
  • 3-р байр: Т.Мөнхжаргал, Орхон, Эмпати сургууль, У.Мөнх-Оргил, УБ хот, Шинэ-Монгол сургууль, Ц.Өгөөмөр, УБ хот, Шинэ-Монгол сургууль

11-р ангийн төрөлд:

  • 1-р байр: Э.Пүрэвжав, Орхон аймаг, 14-р сургууль
  • 2-р байр: н.Амуураднаа, Орхон аймаг, 4-р сургууль, Э.Урангоо, УБ хот, Анагаах лицей
  • 3-р байр: О.Жавчиндулам, УБ хот, Анагаах лицей, Б.Ихтөгөлдөр, УБ хот, Гёте сургууль, Б.Маргад-Эрдэнэ, Дархан-Уул аймаг, Эмпати сургууль

12-р ангийн төрөлд:

  • 1-р байр: С.Тулга-Эрдэнэ, Орхон аймаг, Эмпати сургууль
  • 2-р байр: О.Тэмүжин, УБ хот, ХУД-Орчлон сургууль, С.Эрдэнэбат, УБ хот, Гёте сургууль,
  • 3-р байр: А.Ирмүүн, УБ хот, Хобби сургууль, С.Ганболд, Орхон Хасу сургууль, Д.Цацралт, Уб хот, Эрхэт-Эрдэм сургууль

Химийн бага олимпиадын үеэр тус олимпиадад сурагчдаа оролцуулж буй багш нарт зориулж лабораторийн сорил туршилтыг явуулах арга зүйг таниулах сургалтыг зохион байгуулж 14 багш оролцсон билээ. Мөн олимпиадын дүн гарсны дараа олимпиадад оролцогч нарт зориулж зохион байгуулагчдын зүгээс бодлогын тайлбарыг өглөө.

Багш нарт зориулсан лабораторийн сорил туршилтыг явуулах арга зүйн семинар
Олимпиадад оролцогч нарт бодлогын тайлбар өгч буй нь

Түүнчлэн олимпиадын үеэр олимпиадад оролцогч нарт зориулж Химийн тэнхимийн харьяа Хими болон Багш, байгалийн ухааны боловсрол (хими) зэргийн хөтөлбөрүүдийг сурталчлан танилцуулж улмаар химийн сонирхолтой туршилтууд хийж тайлбарлах, химийн агуулгатай хөгжөөнт тэмцээн явуулах зэрэг танин мэдэхүйн үйл ажиллагааг тэнхимийн “Хувьсал” болон “Багш” клубын оюутнууд идэвхийлэн зохион байгуулсан. Уг хөтөлбөр сурталчлах үйл ажиллагаанд 200 гаруй сурагчид хамрагдсанаар урьд урьдны жилүүдийн хөтөлбөр сурталчлах үйл ажиллагаанаас илүү өргөн цар хүрээтэй болсон юм.

Химийн бага олимпиадад оролцсон ЕБС-ийн багш, сурагчид болон олимпиадыг зохион байгуулахад оролцсон Химийн тэнхимийн нийт багш, оюутнууддаа талархал илэрхийлье.