“GreenBooks-2019” химийн салбарын номын үзэсгэлэн, худалдаа болно

Монголын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт ажиллаж байгаа химичид, химийн технологичид, химийн бодис, урвалж болон химитэй холбоотой техник, тоног төхөөрөмж, технологи ашигладаг уул уурхай, эрүүл мэнд, эрчим хүч, үйлдвэр, лаборатори, их дээд болон дунд сургууль, аж ахуйн нэгж, байгууллагуудын мэргэжилтнүүд, хими сонирхон судлагчдын оюун ухааны цангааг тайлах, мэдлэг оюуныг сайжруулахад Химийн мэргэжил, мэдлэгтэй холбоотой номнууд, тэдгээрийн хүртээмж, хангамж, олдоц хангалтгүй байгаа зэрэг шалтгаануудыг арилгах, нэг цэгт төвлөрүүлэх, мэдлэг, мэдээллээ хуваалцах, мэргэжлээ дээшлүүлэхэд туслах зорилгоор “ГРИЙН ХИМИСТРИ” ХХК-иас санаачлан “GREENBOOKS-2019” Химийн салбарын номын үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэн, худалдаанд оролцогчдын бүртгэл:
“GreenBooks-2019” химийн салбарын номын үзэсгэлэн, худалдаанд оролцогчдын бүртгэлийг 2019 оны 11-р сарын 16-ны 18.00 цаг хүртэл авна. Бүртгүүлэхдээ емайл хаягаар буюу info@greenchemistry.mn хаягаар, мөн
https://forms.gle/5BUnAfu94zMtk9bi8 цахим бүртгэлийн линкээр тус тус авна.

“GreenBooks-2019” химийн салбарын номын үзэсгэлэн, худалдаагаар ном зохиогч нарын шинэ номын нээлт, эргэлтэнд ороогүй номнуудын танилцуулга, олдоц ховор номнуудыг худалдан авах боломж, салбарт шаардлагатай шинэ номны хэрэглээг тогтоох, хуучин номыг өөр хоорондоо солилцох, худалдах, өөрт байгаа ч бусдад өгөх боломжтой номын хандивын үйл ажиллагаа гэх мэт Химийн салбарын номтой холбоотой олон арга хэмжээг тус үзэсгэлэн, худалдааны үеэр зохион байгуулна.

Химийн бүх чиглэлийн ном худалдах, худалдан авах, солилцох, хандивлахыг сонирхож буй хүн бүрийг өргөнөөр оролцохын урьж байна.