Улсын Химийн Оюутны XXVI олимпиад эхэллээ


Улсын Химийн  XXX Олимпиадын хүрээнд зохион байгуулагдаж буй их, дээд сургуулиудын Оюутны химийн XXVI олимпиад 04-р сарын 18-20-ны өдрүүдэд МУИС-ийн төв байрны Эрдмийн танхим болон номын сангийн байрны 202 тоот танхимд зохион байгуулагдаж эхэллээ.


Оюутны олимпиад нь А, Б гэсэн хоёр бүлэгтэй бөгөөд олимпиадыг нээж Химийн тэнхимийн доктор, профессор С.Даваасүрэн, доктор А.Алтангэрэл нар үг хэлэв.

Оюутны олимпиадын онол, бодлогын тэмцээн өнөөдөр буюу 04-р сарын 19-ны өдөр, сорилт, туршилтын тэмцээн 04-р сарын 20-ны өдөр тус тус зохион байгуулагдана.

Оролцогч бүх оюутнууддаа амжилт хүсье.

Онол, бодлогын тэмцээний дүнг 04-р сарын 18-ны 18.00-19.00 цагийн хооронд,

Олимпиадын нэгдсэн дүнг 04-р сарын 18-ны 17.00-18.00 цагийн хооронд сайт дээрээс үзнэ үү.