Доцент Д.Даваасүрэнгийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна

МУИС-ийн химийн салбарын ууган багш агсан доцент Долгорын Даваасүрэнгийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд химийн салбарын бакалаврын түвшний оюутнуудыг оролцохыг урьж байна.

Хурал 2019 оны 04 сарын 26-ны өдөр МУИС-ийн төв байрны Эрдмийн танхимд зохион байгуулагдана.

Бага хурлын сэдэв: “Химийн шинжлэх ухааны хөгжил – өнөө ба ирээдүй”

Оролцогчдын овог нэр, илтгэлийн сэдвийг  2019 оны 4 сарын 24-ны дотор Химийн тэнхимийн 233 тоотод  хүлээн авна.