Химийн бага олимпиад-2018 болно

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын химийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, химид дур сонирхолтой болгох зорилгоор МУИС-аас жил бүр уламжлал болгон Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд химийн бага олимпиад, мэргэжил сурталчлах өдөрлөгийг зохион байгуулдаг билээ.

2018-2019 хичээлийн жилийн химийн бага олимпиад нь суурь боловсролын 9-р ангийн сурагчдыг оролцох боломжоор хангаж, тэмцээнд сурагчдаа оролцуулж буй багш нарт зориулж лабораторийн сорил туршилтыг явуулах арга зүйг таниулах сургалт зохион байгуулж байгаа зэргээр онцлог юм.

2018-2019 хичээлийн жилийн МУИС, ШУС-ийн Химийн тэнхимийн нэрэмжит Химийн Бага Олимпиад 2018 оны 11 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Тус олимпиадад ЕБС-ийн 9, 10, 11, 12 дугаар ангийн сурагчид болон багш нарыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Сурагчид дараах материалыг бүрдүүлнэ:

  1. Бүртгэлийн хураамж 7000 ₮
  2. Цээж зураг 1%
  3. Сурагчийн үнэмлэх (эсвэл сургуулийн тодорхойлолт)

Холбоо барих хаяг: monkhjargal@num.edu.mn, 7730-7730(2435, 2486), 99277295

Химийн бага олимпиад