Жинхэнэ хамгаалалтанд орохын өмнө дараах зүйлсийг зайлшгүй бүрдүүлсэн байна. Үүнд:
5 сарын 14-нд 12.00 цагт авч ирэх зүйлс:
- Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, санхүүгийн тооцоогүй гэсэн баримт БУС-ийн нягтлангаас авчрах
- Бакалаврын дипломын нүүр хувилж авчрах (магистрын диплом дээр бакалаврын дипломын дугаар нь хэвлэгдэхэд хэрэгтэй)
- Магистрын ажлын хураангуй (монгол хэлээр) 6% хэвлэж авчрах (комисс урьдчилан танилцана, 1% нь тэнхимд үлдэнэ)
5 сарын 16-нд 16.00 цагт авч ирэх зүйлс:
- Ярих илтгэлийн ppt файлаар s_mandakh@yahoo.com хаяг руу илгээсэн байна
- Магистрын диссертаци 4% хэвлэсэн хэлбэрээр (диссертацийн нуруу ном шиг наагдсан байна, 1% нь тэнхимд үлдэнэ)
- Магистрын диссертацийг электрон файлаар chemistry@num.edu.mn хаяг руу илгээсэн байна
- Удирдагчийн тодорхойлолт 1%
- Шүүмж 1%
Аль 1 зүйлийг хугацаанд нь өгөөгүй тохиолдолд жинхэнэ хамгаалалтанд оруулахгүй болохыг анхаарна уу
Магистрын жинхэнэ хамгаалалт 5-р сарын 17–ны Пүрэв гаригийн 14:20 цагаас I-320 өрөөнд эхлэнэ. Хамгаалалтанд нэрсийн эхний үсгийн цагаан толгойн дарааллын дагуу орно.
Хамгаалалтын дэг:
- Илтгэх – 12 минут
- Асуулт хариулт – 10-15 минут
- Шүүмж уншиж танилцуулах – 2 минут
- Шүүмжид хариу – 3 минут
- Удирдагчийн тодорхойлолт уншиж танилцуулах – 2 минут
(удирдагч заавал өөрөө танилцуулна)
Жич: SISI систем рүү орж өөрийн регистрийн дугаар, кирилл, уйгаржин болон латинаар галиглаж бичсэн овог нэрнийхээ зөв эсэхийг хянаж нягтлана уу. Хэрэв алдаатай байвал ШУС-ийн СА-ны мэргэжилтэн Б. Оюунчимэгтэй уулзаж засуулна уу?
Магистрын диплом хамгаалуулах зөвлөл