Оюутны хөгжил, үйлчилгээний газраас энэ хаврын улиралд МУИС-ийг бакалаврын зэргээр төгсөх оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд зуучлах зорилгоор “Өөрийгөө нээ, Карьераа удирд” нэг сарын аяныг 2018.04.24-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа тул бүх төгсөх оюутнуудыг оролцохыг уриалж байна.
Аяны хүрээнд 2018.04.24-26-ний хооронд 3 өдрийн танхимын сургалт Номын сангийн байрны 302 тоотод болно.
3 өдрийн лекцэнд тасралтгүй суусан оюутнуудад дараагийн вакуумжуулсан сургалтанд хөнгөлөлттэй хамрагдах эрх олгогдох юм байна.
Хөтөлбөр, төслийг хавсралтаас дэлгэрүүлж үзнэ үү.
Tugsuh oyutnuudad