1932 он Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын нутагт Уушийн хоёр дахь хүү болон төржээ
1942-1946 он Цогт-Цэций сумын бага сургууль суралцаж төгссөн.
1946-1952 он Дорноговь аймгийн арван жилийн дунд сургууль төгссөн.
1952-1955 он Дорноговь аймгийн арван жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байсан.
1952 он МҮЭ-д гишүүнээр элссэн.
1955-1959 онд МУИС-ийн анхны химийн ангид орж суралцан Химич, химийн багш мэргэжлээр төгссөн.
1956 МАХН-д гишүүнээр элссэн.
1959 он МУИС-ийн химийн салбарт физик химийн багшаар ажиллаж эхэлсэн.
1969 онд Ахлах багш цол тэмдэгээр шагнагдсан.
1970-1971 он ЗХУ-ын Ленинград хотын улсын их сургуулийн онолын Электрохимийн тэнхимд мэргэжил дээшлүүлсэн.
1971 он Улс хувьсгалын 50 жилийн ойн медалаар шагнагдсан.
1973-1979 он МУИС-ийн ҮЭН-хорооны тэргүүлэгч, БУФ-ийн ҮЭ салбар хорооны дарга
1973-1979 он БУФ-ын зөвлөлийн гишүүн
1974-1979 он МУИС-ийн МЗНН-ийн зөвлөлийн тэргүүлэгч
1975-1980 он Ардын боловсролын яамны сурах бичгийн редакцийн зөвлөлийн гишүүн
1979 он ЗХУ-ийн Эрхүү хотын их сургуульд химийн ангийн оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага удирдсан
1981 он Улс хувьсгалын 60 жилийн ойн медалаар шагнагдсан.
1983 он МХЗЭ-ийн төв хорооны “Залуу үеийг хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдсан.
1985 он БНУнгар улсад шинжлэх ухаан техникийн хорооны шугамаар мэргэжил дээшлүүлсэн
1991 он Улс хувьсгалын 70 жилийн ойн медалаар шагнагдсан.
1991 он “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдсан.
1992 он Дэд профессор цолоор шагнагдсан.
1993 он “Алтангадас” одонгоор шагнагдсан.
1995 он “Зөвлөх багш” цолоор шагнагдсан.
2000 он “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдсан.
2001 он МУИС-ийн хүндэт профессор цолоор шагнагдсан.
2002 он МУИС-ийн хүндэт дэвтэрт бичигдсэн.