Хөтөлбөр сурталчилах үйл ажиллагаа

МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Биологийн тэнхимийн амьтан, ургамал, биофизик, генетик, биохими, экологийн лабораториудай танилцах аялалыг 2023 оны 02-р сарын 16-ны өдөр МУИС-ийн  Байгаль эх лицей ахлах сургуулийн 11-р ангийн 23 сурагч, нийгмийн ажилтны хөтөлбөрийн дадлагажигч 2 оюутны хамт ирж хийлээ.

Уг аялалын хүрээнд сурагчид:

  1. Ургамал судлалын лабораторид цитоплазмын хөдөлгөөнийг усан тахал (элодей)-ын навчны эсүүд дээр микроскопоор ажиглаж, ургамлын гербари хийсэн.
  2. Амьтан судлалын лабораторид могойн биений хэмжилтийг хийж, амьтны цуглуулгын сангийн үзмэрүүдтэй танилцсан.
  3. Биохимийн лабораторид бодис ялгах аргууд, баганан болон нимгэн үеийн хроматографийн арга, нимгэн үеийн хроматографи тавих үе шатуудтай танилцаж, туршилт хийлгэсэн.
  4. Экологийн лабораторид цэнгэг усны чанарын индикатор шавьжуудтай танилцуулах
  5. Биофизикийн лабораторид Нано хэмжээст металаар түлэгдсэн арьсыг хэрхэн эмчлэх тухай тайлбарлаад хулганы арьсны хөндлөн огтлол бүхий слайд үзүүлсэн. Мөн физик хүчин зүйлийн биологийн үйлчлэлийг тайлбарласан
  6. Генетикийн лабаораторид геномын ДНХ, гель-электрофорезын процесстой танилцуулж, ургамлын in vitro өсгөврийн талаар танилцууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд оролцсон ЕБС-ийн багш, сурагчдын сэтгэгдэл өндөр байсны зэрэгцээ МУИС-ийн  Байгаль эх лицей ахлах сургуулийн нийгмийн ажилтан 11-р ангийн сурагчдад зориулж жил бүр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байх хүсэлт гаргасан. Биологийн тэнхимийн лабоарториудаар аялуулах, туршилт хийлгэх, үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад чин сэтгэлээсээ хамтран ажилласан лаборатори хариуцсан багш, туслах ажилтанууд, оюутнууддаа маш их баярлалаа.

 

 

80 ЖИЛ