Монгол Улсын Их Сургууль, Рио Тинто Монгол ХХК хамтын ажиллагааны хоёрдугаар шатаа эхлүүллээ.

Монгол Улсын Их Сургууль болон Рио Тинто Монгол ХХК хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргах санамж бичиг, гэрээ байгуулах ёслолын ажиллагаа 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр боллоо.

Хамтын ажиллагааны санамж бичиг, түншлэлийн гэрээнд МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор <br/> <br/> Д.Бадарч болон Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар гарын үсэг зурав. 

Талуудын хамтын ажиллагааны зорилго нь ирээдүйн боловсон хүчнийг цаашид бэлтгэх, хөгжүүлэхийн тулд оюутнуудад практик туршлага, тусгайлсан сургалтын боломжоор хангахад хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, дэлхийн бизнесийн ирээдүйн манлайлагчдыг бий болгож, Монгол оюуны авьяасыг дэлхийд гаргах, хариуцлагатай уул уурхайн туршлага, тогтвортой бизнесийг хөгжүүлэхэд оршино гэдгийг Монгол Улсын Их Сургууль онцлов

Рио Тинто Монгол ХХК нь МУИС-ийн багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Багш, оюутны стартап 2.0” хөтөлбөрт сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 90 сая төгрөгийн санхүүжилт олгоод байна. Жил бүр тус хөтөлбөрт нийт 60-80 багш, оюутан буюу 8-10 баг хамрагдаж мэдээллийн технологи, хими, биотехнологи, инженерчлэл болон хүрээлэн буй орчин зэрэг асуудлаар хамтарсан судалгаа, технологийн хөгжүүлэлт хийсэн юм. Энэхүү  хамтын ажиллагааны 1 дүгээр үе шатыг амжилттай хэрэгжүүлсэн гэж талууд дүгнээд цаашид тус хөтөлбөрийг өргөжүүлж 2 дугаар үе шатанд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр энэхүү “Түншлэлийн гэрээ”-г байгуулав.  

Түншлэлийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2023 оноос эхлэн 3 жилийн хугацаанд “Багш, оюутны стартап 3.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Рио Тинто Монгол ХХК-иас тус хөтөлбөрийн үйл ажиллагаанд нийт 300 сая төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо.  Арга хэмжээний үеэр талуудын хамтын ажиллагааны үр дүнгээс ХШУИС, Хэрэглээний математикийн тэнхимийн  Проф. А.Энхбаяр “Виртуал Хархорин төсөл”, Инновац, технологи дамжуулах төвийн эрхлэгч Д.Лхагвасүрэн Стартап хөтөлбөрт хамтран ажилласан сайн туршлага” тус тус танилцууллаа.  

Мөн тус арга хэмжээнд Багш, оюутны стартап хөтөлбөрт оролцогчдын төлөөлөл болж дэд проф. Ө.Энэрэлт “Tradininsight” байгалийн гаралтай үрэвсэл, түлэнхийн шархны эсрэг нано түрхлэгт тос хөгжүүлэх төсөл, дэд проф. Э.Пүрэвдалай “M-col” Нарны дулааны коллекторын систем болон түүний удирдлагын төхөөрөмжийн хөгжүүлэлт төсөл, доктор Т.Сувдмаа “Aroma” модны үртэс, самрын яснаас байгалийн гаралтай үнэртүүлэгч гарган авах төслийг тус тус танилцуулсан юм.  

80 ЖИЛ