Биологийн тэнхимийн өвлийн улирлын бакалавр, магистрын ажлын урьдчилсан хамгаалалт доорхи хуваарийн дагуу явагдана. Үүнд:
- Бакалавр: 2018/11/28-ны 14.00 цагаас (425 тоот)
- Магистр: 2018/12/05-ны 14.00 цагаас (425 тоот)
Урьдчилсан хамгаалалтад ороход дараах зүйлсийг бэлтгэн ирнэ.
Бакалаврын түвшний оюутнууд:
1. Бакалаврын ажлын эхний хувилбарын хэвлэмэл хэлбэр
2. Удирдагч багш эхний хувилбарыг уншсан эсэхийг баталсан гарын үсэг
3. 10-12 минутад багтаасан илтгэлийн файл (PPTX)
Магистрын түвшний оюутнууд:
1. Магистрын ажлын эхний хувилбарын хэвлэмэл хэлбэр
2. Удирдагч багш эхний хувилбарыг уншсан эсэхийг баталсан гарын үсэг
3. 10-15 минутад багтаасан илтгэлийн файл (PPTX)
4. Эрдэм шинжилгээний багц цагийг тооцсон баримтууд
5. Кредит цагаа биелүүлсэн баримт
Тэнхимд бакалавр, магистрын ажил бичихэд баримтлах тусгайлсан формат байхгүй учир МУИС-ийн ахисан түвшний сургуулийн дараах цахим хаягаар орж “МУИС-ийн Докторын диссертацийн эх бэлтгэх, хэвлүүлэх, диссертаци, судалгааны үр дүнг хүлээлгэн өгөхөд баримтлах журам”-ын 3.1 дэх Хэлбэржүүлэлт, бүтцийг баримтална уу. Үүнд хавтаслалтын загвар (тухайлбал, хатуу хавтас, алтан шар үсэг) хамаарахгүй.
https://graduate.num.edu.mn/?page_id=350
graduate.num.edu.mn
Холбоо барих. Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж МУИС-ийн хичээлийн i байр 218, 219 тоот; 11321983 , 77307730-1145
|
Хамгаалуулах зөвлөлийн нарийн бичиг
Д.Нарангарвуу