МУИС, ШУС, БУС-ын Биологийн тэнхим | Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар |
Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
МУИС, МУБИС, ХААИС, ХСИС-ийн
Экологи-Байгаль хамгаалал, Биологи, Биологийн нөөц судлал, Биологийн багш, Байгаль орчны салбарын хууль эрхзүй, байгаль орчин-эдийн засаг чиглэлээр хээрийн судалгаа болон бусад холбогдох судалгааны ажилд оролцсон бакалавр, магистрын түвшний оюутан та бүхнийг “Судлаач оюутан: Хүмүүний оршихуй нь байгаль эхтэй харилцах бидний зохиролт үйлээс хамаатай…” урианы дор 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа
“СУДЛААЧ ОЮУТАН – 2018” эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.
Хурлын тов: 2018 оны 12 сарын 08-ны өдөр, 09:00 цагаас
Хаана: МУИС-ийн Номын сан, II давхар, 202 тоот хурлын заал
Хурлыг зохион байгуулагч:
WWF Монгол дахь хөтөлбөрийн газар
МУИС, Биологийн тэнхим
Холбоо барих хаяг: sudlaachoyutan@gmail.com
Улаанбаатар 2018
Зорилго:
Тус хурлын зорилго нь Экологи-Биологи-Байгаль хамгааллын чиглэлээр хээрийн судалгаа болон бусад холбогдох судалгааны ажилд оролцсон бакалавр, магистрын түвшний оюутнуудын судалгааны ажлыг чиглүүлэх, үр дүнг дээшлүүлэх, туршлага солилцох, дэмжихэд оршино.
Хамрах хүрээ: Экологи-Байгаль хамгаалал, Биологи, Биологийн нөөц судлал, Биологийн багш, Байгаль орчны салбарын хууль эрхзүй, байгаль орчин-эдийн засаг чиглэлээр хээрийн судалгаа болон бусад холбогдох судалгааны ажилд оролцсон бакалавр, магистрын түвшний оюутан
Хуралд оролцогчдод тавигдах шаардлага:
- МУИС, МУБИС, ХААИС, ХСИС-ийн бакалавр, магистрын түвшний суралцагч байх;
- Оюутан өөрийн биеэр тухайн хээрийн судалгаа болон холбогдох судалгааны ажилд оролцсон байх;
- Удирдагч багшийн тодорхойлолт: Үүнд хээрийн болон холбогдох судалгаанд биечлэн оролцсон эсэхийг тодорхойлсон;
Товч хураангуйд тавигдах шаардлага:
- Товч хураангуй нь: илтгэлийн сэдэв, илтгэгчийн овог нэр, удирдагчийн овог нэр, сургууль, холбоо барих цахим хаяг, утас зэргийг тусгасан байна;
- Илтгэлийн хураангуй нь 500 үг дотор багтаан Microsoft word ашиглан цаасны хэмжээг А5, захыг бүх талаас 2 см дээр, хураангуй үндсэн текстийн хэмжээ нь Arial 10 хэмжээгээр, сэдвийн нэрийг Arial 11 хэмжээгээр, bold формат, илтгэгчийн болон удирдагчийн овог нэрийг Arial 10 хэмжээгээр bold форматаар тус тус бэлтгэсэн байна;
Илтгэлд тавигдах шаардлага:
- Хурлын илтгэл нь Microsoft Powerpoint хэлбэрээр бэлтгэн ирүүлсэн байх;
- Илтгэл нь агуулга болон найруулга, дүрмийн алдаагүй байх;
- Илтгэлд ашиглагдсан зураг, тоон мэдээлэл бусдаас авсан бол эх сурвалжийг заавал дурдсан байх;
- Тухайн судалгааг санхүүжүүлсэн байгууллага, хувь хүмүүсийг дурдсан байх;
- Илтгэлийг 8-10 минут багтаан хэлэлцүүлнэ. /асуулт, хариулт 5 мин/;
Бүртгэлийн хугацаа:
Удирдагч багшийн тодорхойлолтын хамтаар судалгааны ажлын товч хураангуйг 2018 оны 12 сарын 03-ны өдрийн дотор sudlaachoyutan@gmail.com хаягаар ирүүлнэ үү;
Хуралд хэлэлцүүлэх илтгэлийг 2018 оны 12 сарын 07-ны өдрийн дотор sudlaachoyutan@gmail.com хаягаар ирүүлнэ үү;