Багш ажилчид

Бизнесийн Эдийн Засгийн тэнхим нь 1994 онд “Маркетинг, Менежмент, Эдийн засгийн тэнхим” нэртэйгээр байгуулагдаснаас хойш эдүгээ 10 гаруй жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Тэнхим байгуулагдсан цагаас 6 мэргэжлээр 400 гаруй  төгсөгч бэлтгэн баруун бүс төдийгүй улсын маркетинг, менежмент, худалдааны мэргэжилтнүүдийг чанартай бэлтгэхэд тэргүүлэх зорилтоо тавин ажиллаж байна. Одоогоор бизнес, эдийн засгийн тэнхим 3 доктрант, 2 магистр багш , 1 хичээлийн туслах ажилтны бүрэлдэнхүүтэй, оюутны бие даасан бүлгэмүүдэд тулгуурлан сургалт хүмүүжлийн ажлыг тасралтгүй явуулж байна.


Media Object
Эрдэнэзаяа.Ж

(Тэнхмийн эрхлэгч, Ахлах багш)

  • Мэргэжил: Эдийн засагч, зах зээл судлаач,
  • Төгссөн сургууль: МУИС-ийн Завхан дахь ЭЗСС /1998/
  • Зэрэг, цол: Магистр (Докторант /ОХУ, АБНУлс, ГАГУ-д/), Боловсролын Тэргүүний ажилтан, Эдийн засгийн тэргүүний ажилтан
  • И-мэйл хаяг: zaya_131@yahoo.com
  • Вэб, блог: manlailal


Media Object

Норолхоожав.Ж /багш/

Мэргэжил: Эдийн засагч, менежер

  • Төгссөн сургууль: МУИС-ийн ЭЗС /2000/
  • Зэрэг, цол: Магистр (докторант-МУИС), Боловсролын Тэргүүний ажилтан
  • И-мэйл хаяг: noyo_od@yahoo.com
  • Вэб, блог: manlailal

 

 


Media Object
Удвалноров.Ч /багш/

Мэргэжил: Олон улсын худалдаа

 

Media ObjectБурмаа.С

Мэргэжил: Эдийн засагч, нягтлан бодогч

 

 


Media Object
Мөнхбүрэн.Б

Мэргэжил: Бизнесийн удирдлага

  • Төгссөн сургууль: МУИС-ийн Завхан дахь ЭЗСС /2008/
  • Зэрэг, цол: Магистр/БНХАУ-ын Бээжин хот ИС/
  • И-мэйл хаяг: munkhburen@gmail.com
  • Вэб, блог: ediin-zasagch.miniih.com

 

 

Media Object

Г.Цэрэндулам (Тэнхмийн туслах ажилтан)

  • Мэргэжил: Багш, Нягтлан бодогч
  • Төгссөн сургууль:ХИС,  МУИС-ийн Завхан дахь ЭЗС
  • Зэрэг, цол: Бакалавр
  • И-мэйл хаяг: g.tseegii84@yahoo.com
  • Вэб, блог:

 

МЭРГЭЖЛИЙН ДАВУУ ТАЛ:

  • Зах зээл хөрвөх чадвар сайтай.
  • Сүүлийн жилүүдэд худалдааны салбарын өсөлттэй холбоотойгоор чадварлаг маркетерууд нэн шаардлагатай болсон.
  • Менежмент, Удирдахуйн ухаанд суралцаснаар ирээдүйн карьер өсөлтөнд чухал нөлөөлөл үзүүлнэ
  • Зах зээл судлал, борлуулалтын талаарх ойлголттой болсноор хувийн бизнесийн салбарт амжилт гаргах мэдлэг, дадлага эзэмшинэ.
  • Олон улсын тавцанд өрсөлдөх боломж харьцангуй өндөр.

Тэнхимийн зорилтууд:

  • Сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд хүргэх
  • Шилдэг, эрдмийн зэрэг цолтой багш нараар боловсон хүчнээ өргөжүүлэх
  • Эрдэм, шинжилгээний ажлын чанар, хамрах хүрээ, практик ач холбогдлыг нэмэгдүүлэх
  • Оюутны оролцоонд суурилсан сургалтын арга технологыг өргөнөөр ашиглах
  • Тэнхимийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, үр дүн, өгөөжийг нэмэгдүүлэх
  • Оютуны оролцоогоор дамжуулан орон нутгийн иргэд, байгууллагуудад мэргэжлийн баримжаатай үйлчилгээг тогтмол үзүүлэх

 

Бизнес, Эдийн засгийн тэнхимийн амжилтууд:

  • “ОНЫ ШИЛДЭГ ТЭНХИМ” 2002,2005, 2012
  • “ЭРДЭМЛЭГ ТЭНХИМ” 2011
  • ОХУ, ГАГУ-тай хамтарсан олон улсын аялал жуулчлалын бизнес тоглоомд 1-р байр/2011 он/, 3-р байр /2014 он/
  • Улсын маркетингийн олимпаидад амжилттай оролцдог.
  • Оны шилдэг багш, Эрдэмлэг багш, Судлаач багш, Өсөх ирээдүйтэй багшаар тус бүр олон удаа шалгарч байсан.

  Бидний бахархал: /Амжилтын эзэд/

erdenechimegМөнхбаярын Эрдэнэчимэг /Док.Дэд проф/

МУИС-ийн Завхан сургуулийн Захирал

1994-2004 онд багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан

МУ-ын “Олон улсын худалдаа” мэргэжлийн 5 дахь, БЭЗТ-ийн анхны докторын зэрэг хамгаалсан.

 

 

 

byambaaДаринчулууны Бямбадорж

– 2002 оны Маркетингийн Менежмент мэргэжлээр төгссөн

– МУИС-ийн Завхан сургуулийн  сургалтын албаны дарга

– Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан /2011/

– БСШУЯ-ны “ЖУУХ БИЧИГ” /2010/

– Эдийн засгийн тэргүүний ажилтан

 

 

 

otgontsetsegБямбаагын Отгонцэцэг.

– 2012 онд Маркетинг менежмент мэргэжлээр төгссөн

– Таеквондогийн УАШТ-ний Хүрэл медаль

– Таеквондогийн олон хотын нээлттэй тэмцээний хүрэл

– Баруун бүсийн АШТ-ний хошой мөнгөн медаль

– Таеквондогийн I зэрэг, хар бүстэй

–  2015 онд дэлхийн аварга болсон

 

 

 

Маркетинг, менежментийн чиглэлээр төгссөн олон төгсөгчид баруун бүс болон улсын хэмжээнд мэргэжлийн чиглэлдээ манлайлан ажилласаар байна. Хаш-Эрдэнэ/ГА/, Оюунчимэг/ЗА/, Уранзаяа/ЗА/, Бямбаа/ЗА/, Булганхишиг/ХО/, Төрбат/ХО/, Ганхүү/УВС/ зэрэг олон төгсөгчид маань эрхэлсэн ажил үйлсээрээ аймаг, орон нутаг улсын хэмжээнд шилдэг амжилт үзүүлэн ажиллаж байна.

Үеийн үеийн төгсөгч, ажиллаж байсан багш нар, энэхүү мэргэжлийг сонгон судалж буй оюутнууддаа бизнес, эдийн засгийн тэнхимийн зүгээс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж, оюун мэлмий тань мөнхөд тунгалаг байх болтугай.

Байршил: МУИС-ийн Завхан сургуулийн хичээлийн байр, 106 тоот өрөө.

Утас: (976)-7046-2426