Дотоод хамтын ажиллагаа

Хятад судлалын салбар

Манай салбар  нь Гадаад Харилцааны Яам, Монцамэ агентлагийн “Монголын мэдээ” хятад сонины газар, Монголын радиогийн хятад хэлний редакц, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн зэрэг олон байгууллагатай нягт хамтран ажилладаг.

Дээр дурдсан хамтын ажиллагааны хүрээнд багш, оюутан, мэргэжилтэн харилцан солилцох, олон улсын хурал хамтран зохион байгуулах, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, оюутнуудыг мэргэжлийн дадлага хийлгэх  зэрэг олон хэлбэр чиглэлээр хамтран ажиллаж байна.

Япон судлалын салбар 

Монголын япон хэлний багш нарын холбоо, Монголын япон судлалын нийгэмлэг, Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг-JUGAMO, Монгол-Японы хүний нөөцийн төв зэрэг байгууллагатай байнга хамтран ажиллаж, эрдэм шинжилгээ, олон улсын хурал, семинарыг зохион байгуулж ирлээ.

Солонгос судлалын салбар

Дотоодын олон байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд жил бүрийн 10-р сарын 9-нд тогтмол явуулдаг “Хангыл үсгийн баяр”-ын арга хэмжээнд монгол, солонгосын хөрөнгө оруулалттай байгууллагууд дэмжлэг үзүүлдэг. Мөн оюутнуудын дунд “Vision” клубыг байнга ажиллуулж, соёл, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулан, оюутнуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тус клубыг ахлах ангийнхан бага ангидаа хүлээлгэн өгч үйл ажиллагааг бие даан явуулахын хамт нийгмийн хүрээнд мод тарих гэх үйл ажиллагааг төгсөгчид, суралцагчид хамтдаа байнга уламжлал болгон явуулдаг болоод байна. Түүнчлэн ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монголын Солонгос судлалыг хөгжүүлэх холбоо, Солонгос хэлний дунд сургуулийн багш нарын холбоо, Солонгост сургууль төгсөгчдийн нийгэмлэг-MAGIKO, Монгол дахь солонгос иргэдийн нийгэмлэг зэрэг байгууллагатай олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинарыг зохион байгуулах, оюутнуудын мэргэжлийн дадлага хийлгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажилладаг.

Турк судлалын салбар

Тус салбар нь Монгол улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Археологийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон улсын монгол судлалын холбоо, Соёлын өвийн төв, Монголын Үндэсний музей, Хархорин музей, Дундговь музей, Монгол улсын Боловролын их сургууль, Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль зэрэг мэргэжлийн болон сургалт, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа билээ.

 

ICAS2021