Эрдэм шинжилгээний судалгаа

Антропологийн судалгааны чиглэл  

Антропологийн судалгааны үндсэн чиглэл болох нийгэм, соёлын антропологид Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна Дотоод Азийн улс орнуудыг хамруулан судалдаг. Харин судалгааны сэдвийн хувьд улс төр, эдийн засаг, үндэсний үзэл, угсаатны бүлэг, шашин шүтлэг, зан үйл, ертөнцийг үзэх үзэл, хүрээлэн орчин, бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн соёл, ураг төрөл, жендер, үндэстэн угсаатны түүх, соёлын өв, ёс заншил, ижилсэл, зөрчил, ондоошил гэх зэрэг нийгэм, соёлын асуудлуудыг судалдаг. Судалгааны арга зүйн хувьд онолын шинжилгээ, хээрийн судалгааны ажлаар оролцон ажиглах, ярилцах байдлаар угсаатны зүйн (этнографийн) арга зарчмыг гол болгодог.

Биологийн антропологийн судалгааны чиглэл 

Биологийн антропологийн чиглэлээр эртний хүн амын судлал тэдний угсаа гарвалийн судалгаа, хоол хүнс, өвчлөлийн судалгаа, аж ахуй түүний гарал үүсэл, хувьсал хөгжлийн судалгаа, орчин үеийн хүн амын судлал дотор шүд судлал, алганы хээ судлал, хүүхэд залуучуудын бие бялдрын өсөлт хөгжлийн чиглэлээр судалгаа явуулж байна.

Археологийн судалгааны чиглэл

Монгол улсын нутаг дэвсгэр дээр 1995 оноос хойш археологийн хайгуул болон малтлага судалгааны ажлыг хамтарсан болон бие даан явуулж байна. Тус тэнхимийн археологийн судалгааны голлох чиглэл маань Хүрэл зэвсгийн үеэс Дундад зууны үе хүртэлх өргөн цар хүрээг хамран ажиллаж байна.

Хүн ам зүйн судалгааны чиглэл

Хүн ам зүйн чиглэлээр хүн ам зүйн үзэгдэл, өөрчлөлтүүдийг нийгэм, эдийн засаг, социологи, антропологи, математик, статистик, улс төр, сэтгэл зүй, газар зүй, анагаах ухаан, биологи зэрэг бусад салбар шинжлэх ухаантай уялдуулан судлах, тайлбарладага. Мөн хүн ам, жендэр, хөгжлийн харилцан уялдааг судлах, хөгжлийн аливаа бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаанд тусган боловсруулах, тэдгээрийг үнэлэх, хэрэгжилтийг хянах, бодлого, хөтөлбөрийг нотолгоо, судалгаанд үндэслэн боловсруулах чиглэлээр судалгаа явуулдаг.

 

Судалгааны төслүүд 

  • Кембрижийн их сургуулийн Антропологийн тэнхим, Монгол ба Дотоод Ази судалгааны төв, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхим, Монгол судлалын хүрээлэнгийн “Нөөц баялагийн хил хязгаар: хил дамнасан гол мөрөн” судалгааны төсөл
  • Оксфордын их сургуулийн Байгаль орчин, газар зүйн тэнхим, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн Ковидийн дараах “Дотоод азийн малчин, нийгмийн өөрчлөлт” судалгааны төсөл
  • Лондон Коллеж их сургуулийн Антропологийн тэнхим, МУИС-ийн Антропологи-археологийн тэнхимийн хамтарсан “Шинэ эдийн засагт оролцогчид” судалгааны төсөл 2015-2020 он
  • ШХА болон МУИС-ийн “Бэлчээрийн мал аж ахуй дахь хамтын ажиллагаа” судалгааны төсөл
  • МУИС болон ХБНГУ-н Бонны их сургуультай хамтарсан “Орхон” төсөл. Тус төслийн хүрээнд Орхоны хөндийд байх нүүдэлчдийн эртний хот сууринуудад археологийн нарийвчилсан хайгуул болон малтлага судалгааны ажил явуулах зорилготой.
  • МУИС болон БНХАУ-н Гириний их сургуультай хамтарсан “Түйн гол” төсөл. Тус төслийн хүрээнд Түйн голын хөндийд байх эртний нүүдэлчдийн үлдээсэн дурсгал дээр тулгуурлан аж ахуй, соёл урлаг, хүн амын бүтэц гэх мэт олон талт судалгааг явуулах зорилготой.
  • “Монголын эртний хүн ам” 2016-2019, МУИС-Макс Планкийн хүрээлэнгийн хамтарсан судалгааны төсөл
  • “Хэрлэн голын сав газрын археологийн дурсгалын судалгаа” 2009 оноос одоог хүртэл, Монгол-Английн хамтарсан төсөл
  • “Монголын энеолит, хүрлийн үеийн хүн амын антропологийн судалгаа” Монгол-Оросын хамтарсан суурь судалгаа, 2018-2020
  • “Ancient populations from Mongolia” 2016-present, NUM-MPI of SHH Joint research project, principal coordinator
  • “Archaeology of Kherlen River basin” Mongolian-British Joint research project, 2009- present, principal coordinator
  • “Anthropology of Aeneolithic and Bronze Age populations from Mongolia” 2018-2020, Mongolian-Russian joint research project, researcher
  • The Interdisciplinary Research on the Glocal Practices of Mongolian Buddhism, Kaken Grant, JSPS, Japan.

Сүүлийн үеийн бүтээлүүд